68 сая хүн амтай Тайланд улсын хааны хачин жигтэй хувцаслалт олон улсын анхаарлыг татжээ.

Тэрээр 1952 онд төрсөн ба эцгийгээ нас барсны дараагаар 2016 онд Тайланд улсын хаанаар өргөмжлөгдсөн байна. Өдгөө 65 настай Маха Важиражонгкорн зарим албан ёсны уулзалтанд богино майк, бариу жинс зэргийг өмсөж ирдэг нь дэлхийн нийтийн анхаарлыг татжээ. Нуруу болон гараараа дүүрэн шивээстэй тэрээр дэлгүүр болон олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ зарим үед богино цээживч өмссөн нь папарацидын дуранд хэд хэдэн удаа өртөж байжээ. Этгээд сонин хувцаслалттай Тайландын шинэхэн хааны фото зургуудаас сонирхуулъя. 

Эх сурвалж: Seen.mn