Би одоо 18-тай хүнтэй суусан нөхөр минь надаас 20 ах. Би саяхан төрсөн охин маань одоо 4 сартай. Ах эгч нараасаа зөвлөгөө авах гэсэн юмаа.

Анх 16-тай нөхөртэйгөө танилцаад хагас жилийн дараа суугаад 17-той жирэмслээд 18-тай охиноо гаргасан. Манай нөхөр өндөр болвсролтой сайхан залуу насандаа бол нилээн залуухан харагддаг. Сүүлийн үед их хэрэлдэх боллоо жоохон хэрүүл хүртэл том болчих юм. Магадгүй би саяхан төрсөн болохоор энэ миний сэтгэл санаатай холбоотой байж мэдэх юм. Сүүлдээ би бүүр салах талаар бодох боллоо. Нэг л хайргүй ч юм шиг дасаад энэ хүнтэй суусан байж магадгүй юм. Хэрэлдээд би гэрлүүгээ явна тэгээл 7 хонох ч үгүй буцаад нийлчих юм. 2 биенээсээ холдож чадахгүй. Би бол гэрээсээ ч гардаггүй дандаа л гэртээ байдаг. Надад одоо найз ч байхгүй нэг л сонин хүн болчлоо.

Би цаашдаа яах вэ? Найз ч байхгүй миний амьдрал нэг л уйтгартай байна би одо яах вэ? Нөхөр маань надас өмнө нэг эмэгтэйд ухаангүй хайртай байсан гэсэн тэр нь 3 хүүхэдтэй нөхөртой эмэгтэй. Саяхан би нөхрийнхөө майлыг нь шалгатал 2008 онд тэр эмэгтэйлүү бичсэн майлыг нь уншсан юмаа. Тэрэн дээр нь манай нөхөр хөөрхөн нүдийг чинь санаад байна чамайгаа санаад хэцүү байна гэсэн юмнууд байсан. Хааяа нөхрөө харахаар тэр эмэгтэйгээ мартаагүй ч юм шиг нэг л сэтгэл хэцүү байна. Нөхөр өнөөдөр анд явна гээд гараад явлаа би гэдэг хүн юу л болоод байна даа. Сэтгэлээ нээгээд ярих найз ч байхгүй. Би цаашдаа яахуу? Замбараагүй юм бичсэнд уучлаарай…