​Сайн байна уу би одоо 35 настай нөхөртэйгөө суугаад 7 жил болж байна нэг хүүхэдтэй. Гэтэл одоо бид 2н амьдралд уйдна гээч нь ирсэн юмуу бүүр гайхаад байнаа.

Би одоо ч нөхөртөө хайртай энэ хорвоод надад заяасан бурхны бэлэг гэж боддог. Ер нь л анх суухдаа л манай хүн өдөрт нэг л удаа секс хийдэг байсан харин сүүлийн 2 жилд долоо хоногт нэг юмуу сард 2-3 удаа л хийдэг. Би л уурлаж ундууцаж байж хийх юм хэрэв оролдохгүй бол бүр хийхгүй шинжтэй. Тэгээд хүн уурлаад дурамжхан байхад яав ийв гээд ч юмуу анхаарал тавихгүй. Манай хүн шиг сайхан сайн хүн байхгүй гэж боддог ч сүүлийн үед уур хүрээд хайргүй юм болуу ч гэж бодох юм. Анх нэг удаа муудалцаад алгадаад авч байсан ч саяхан муудалцсан чинь бараг л зодлоо. Урьд нь муухай үг хэлчихээд уучлалт гуйгаад бөөн юм болдог байсан одоо бол буруу хараад л хэвтээд өгөх юм. Арай ч намайг араар тавиагүй байх гэж боддог ч бид 2 жил тусдаа амьдралаа дээшилүүлэх гэж байж үзсэн. Энэ амьдралаа 2-уулаа босгох гэж эрвийх дэрвийхээрээ өөрсдөө хичээсэн. Би хүн харахаар тийм сайхан биш өөртөө л таарсан эмэгтэй гэж боддог би нөхрөө араар нь тавьж үзээгүй тийм бодол ч байхгүй. Энэ амьдрал минь надад юу юунаас эрхэм яагаад ч надыг ердөө хүсч санасан сэтгэлээр тэврэхээ ч байсан. Хөдөө ажлаар 3 сар яваад ирэхэд би санаад хүсээд ирэхэд шууд л буруу хараад унтдаг. Би одоо яах вэ? Сүүлийн үед өөрөө өөртэйгөө л хийж байна даа…