Хүүхэд контейнерт хорьсон гэж худал мэдээлэл тараасан талаар ЦЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн бага ангийн сурагч охин алга болж, 14 хоногийн дараа олоход контейнерт хорьсон байжээ гэх агуулга бүхий мэдээлэл фэйсбүүкийн сүлжээгээр цацагдсан. Энэхүү мэдээллийн мөрөөр тус дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шалгалт явуулахад үндэслэлгүй ташаа мэдээлэл болохыг олж тогтоосон байна.