Олон улсын олон талт нягт хамтын ажиллагаанд шаардагдах шинэ бэрхшээл болон боломжуудтай “дижитал эрин үе”-д хүн төрөлхтөн 30 жилийн дараа хөл тавих болно” гэж таамаглаж байгаагаа цахим худалдааны салбарт дэлхийд тэргүүлэгч “Алибаба” группын тэргүүн Жек Ма  дэлхийн интернет сүлжээний 4 дүгээр бага хурлын үеэр хэлжээ.

 

“Өнгөрсөн 20 жилийн хугацаанд интернет орчин тэгээс эхлэн өнөөдрийн түвшинд хүрчээ. Харин ойрын 30 жилийн хугацаанд хүний өдөр тутмын амьдралыг цахим сүлжээний орон зайгүйгээр төсөөлөхөд бэрх болно.  Хүн төрөлхтөн урьд өмнө нь байгаагүй асуудлууд болон боломжуудтай тулгарах учраас аливаа бэрхшээлийг хамтдаа даван туулахаас аргагүй юм. Мөн дижитал хүчин зүйл нь үйлдвэрлэлийн гол нөөц болж, интернет нь үйлдвэрлэх хүчин болж хувирна” гэж Жек Ма тэмдэглэн хэллээ.

 

 

Э. Аянзаяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг