​Сайн байцгаануу та бүхэндээ шинэ оны мэндийг хүргье. Би 21-тэй оюутан энэ жил төгсөнө эмэгтэй. Би өмнө нь 1 удаа л хүнтэй дотносож үзсэн. Ер нь эрэгтэй хүнтэй яаж харьцах ямархуу байвал өөртөө татах талаар юу ч мэдэхгүй гэж хэлж болно.

Миний гадаад үзэмжийн хувьд гэвэл нээх хөөрхөн гоё сайхан бол бишээ зүгээр л энгийн байдаг л нэг хүн. Бас өөртөө итгэлтэй нэгэн. Заа гол асуух зүйлдээ оръё. Би нэг сургуулийнхаа нэг залууд дурлаад жил болох гэж байна. Дурлал гэж юу байдгийг өмнө нь мэддэггүй байжээ. Тэрнийг харахаар өөрийн эрхгүй баярлаал бас догдлоол зүрх аймшигтай хурдан цохилж түгшээд л үнэхээр сайхан цаг хугацаа яг л зогссон мэт болдог. Тэрний талаар бүхнийг мэдмээр санагдаал юунд дуртай бол өдрийг юу хийж өнгөрөөдөг бол гээд л… Гэвч яаж тэрэнтэй дотносохоо мэдэхгүй юм. Уг нь надад түүний түүнд миний дугаар байдаг. Бас хааяа хамт хичээлээ хийдэг ер нь бол хамт үздэг хичээл дээр тэр ганцхан надтай л хамт суудаг бас ганцхан надтай л харьцадаг тийм байлаа гээд ямар надад талтайн байна гэж бодох хэцүү.

Уг нь надруу маш сайхан зөөлхөн харцаар ширтдэг талтай юм шиг л байдаг гэхдээ үгүй ч байж магадгүй би өөрөө хэтэрхий их дурласан болохоор тэгэж бодоод байдаг байх. Хамгийн тэнэг нь би тэрнийг харахаараа аймар сандарч хөөрдөг тэрнээсээ болоод сандрахаараа хамаагүй юм яриал явчихна бүр үнэн тэнэг бүр нээрээ аймар яриа чалчаа болчихдог. Яг л сахилгагүй банди шиг болчихдог. Ах эгч нар минь ээ надад туслаач би яаж тэр хүнийг өөртөө гайгүй болгох вэ? Би яавал түүний хайрыг татах бол? Аан бас тийн тэр хүн ерөнхийдөө маш боловсон соёлтой бас их өөртөө итгэлтэй ер нь их зантай гадаад үзэмж нь гэвэл өндөр сайхан биетэй биеэ маш сайхан авч явдаг бас царайлаг залуу.

Ер нь царай нь миний царайтай адилхан тэхдээ хамаагүй царайлаг эрэгтэй хувилбар нь гэхэд болно. Анхаарал тавин уншсан та бүхэндээ баярлалаа. Маш замбараагүй бичсэндээ уучлал хүсэж байна…