Зургаан настай Анастасия Князева гэх орос охин манай гарагийн хамгийн хөөрхөн хүүхдээр нэрлэгджээ. Түүний хувьд инстаграмм дээр 500 мянган дагагчтай бөгөөд  Британийн телевизийн реалити шоуны од гэнэ.

Бяцхан одын инстаграмм хуудсыг түүний ээж нь хөтлөн явуулдаг аж. Аннагийн ээж 2015 оноос хойш түүний зургийг нийтэлж эхэлсэн бөгөөд одоогоор 800 гаруй зурагтай. 

Бяцхан охиныг хэтэрхий их будаж, том хүн шиг болголоо гэж шүүмжлэгч нэгэн байхад Сахиусан тэнгэр, хүүхэлдэй хэмээн өхөөрдөх нэгэн ч байгаа аж.