Би одоо 27 настай. Эхнэртэйгээ хамт амьдраад 7 жил болж байна. Саяхан манай эхнэрийн оюутан найзын хурим болоод бид 2 хамт явсан юм.

Тэгтэл харин ангийнх нь нэг охин намайг чи чинь нөгөө зугаалгаар манай ангийхантай хамт явсан тэ гэдгийн /тэр хүн нь би биш/ миний уур хүрээд л явчихсан. Ер нь эхнэрийгээ өөр хүнтэй үерхэж байсан гэдгийг мэддэг л байсан л даа. Тэгээд надад тэр хоёр унтдаг байсан байх гэсэн бодол төрсөн юм. Тэгээд би эхнэртээ ууралж хэрүүл маргаанууд эхэлсэн. Эхнэр маань ч би тэрэнтэй унтаагүй л гэсэн л дээ гэвч би ерөөсөө итгээгүй. Надад түүнд хэцүү байсан.

Ер нь цаашдаа ийм бодолтой хол явахгүй нь гэж бодоод би судалж шалгаж эхэлсэн юм. Тэгээд нөгөө залуугийн FB хаягийг нь олоод эхнэрийнхээ нэрээр аккаунт нээж түүнлуу мсж бичсэн нөгөө залуу хариу өгөөгүй тэхээр нь утсыг нь олж залгаад эхнэрийнхээ ах нь болж ярьсан. Юу гэж ярьсан бэ гэхээр манай дүү тухайн үед чамаас жирэмсэн болсон хүүхдийг нь би өсгөж байгаа энэ хүүхэд чиний хүүхэд гэж байна гэсэн чинь нөгөө залуу чинь шинжилгээ өгий. Тэгээд тодруулчая гэж авдымдаа тэхээр тэр унтсан гэдэг нь тодорхой болж байгаан.

Хэрвээ унтаагүй байсан бол хөөе уучлаарай би танай дүүтэй ойртоочгүй гэж хэлэх байсан. Эхнэр бид 2 одоо 3 настай хөөрхөн охинтой одоо энэ асуудлаас болоод салчиж магадгүй л байна. Эхнэрийгээ өөр эрийн доор хэвтэж байсан гэж бодохоор би бүр үхэх шахаж байна. Учир нь би эхнэрээсээ өөр хүнтей унтаж үзээгүй. Анх үерхэж байхдаа ч өөрт нь хэлж байсан. Хэрвээ эхнэр маань тэр үед онгон биш гэдгээ хэлсэн бол би суухгүй юмуу эсвэл хүлээн зөвшөөрөөд одоо ийм байдал үүсэхгүй л байсан байх л даа. Би одоо яах вэ? Охиноо бодоод тэсэх үү?

cekc.mn