Цахим спортын нэг төрөл "Counter Strike" хил хязгааргүй хүн болгонд зориулагдсан спорт билээ. Үүний нэгэн тод жишээ бол Швед улсын Counter Strike-ын хамгийн өндөр настай тоглогчдоос бүрдсэн "Silver Sniper" баг юм.

Тэдний хамгийн ахмад нь 82 настай бол хамгийн залуу нь 63 настай гэнэ. "Silver Sniper" багийн гишүүд DreamHack Winter 2017-д оролцох бэлтгэлээ базааж байгаа бөгөөд тэднийг Lenovo Legion компани ивээн тэтгэж байгаа аж. Мөн тус багийг дэлхийн 10-н удаагийн "Counter Strike"-ын аварга Tommy "Potti" дасгалжуулж байгаа гэнэ.

Эх сурвалж: Seen.mn