​Сайн байна уу шинэ оны мэнд. Өнөөдөр завтай байгаа учир энэ сайтад ороод хүмүүсийн захидлуудыг уншиж сууна. Тэгээд захидал бичмээр санагдлаа.

Намайг Б гэдэг 27 настай. Эхнэр 2 хүүхэдтэй боломжийн ажил хийдэг. Жирийн нэгэн залуу. Нэг асуудал байна л даа юу гэхээр би эхнэртэйгээ суугаад одоо 8 жил болж байна л даа. Энэ хугацаанд эхнэрээ хуурч байгаагүй л дээ. Бас эхнэр маань намайг анх эр хүн болгож байлаа. Тэгэхээр эхнэрээсээ өөр хүнтэй сексдэж үзээгүй гэсэн үг л дээ. Уг нь ч 35 хүртлээ эхнэртэй үнэнч байна гэж боддог байсан л даа. Гэтэл сүүлийн үед ерөөсөө л өөр хүнтэй үзмээр санагдаад байдаг болчлоо. Өөр хүнтэй л нэг үзчихмээр санагдаад болдоггүй. Эхнэр маань намайг хуурч байгаагүй л гэдэг юм. Гэхдээ ажлаар ийш тийшээ явдаг болохоор би нэг их 100% итгэдэггүй л дээ. Гэхдээ намайг хуурчлаа гэж янз бүр болдоггүй. Нүдээрээ хараагүйгээс хойш гэж бодоод нэг их хардаад хэрүүл уруул болоод байдаггүй юм.

Тэгэхээр 1-рт өөр хүүхэнтэй үзчихүү яах вэ яасан дээр вэ? Би гэж нэг үнэнч амьтан өөрийгөө бариад яваад байдаг гэтэл эхнэр маань өөр хүнтэй явалддаг бол миний үнэнч байсны хэрэг юу байх вэ дээ гэж бодохын. Тэгээд бас янз бүрийн таарсантайгаа бас явалдах чинь бас асуудалтай юм шиг байгаамаа. Тэгэхээр гэр бүлтэй амьдралаа үрэн таран хийчихгүй хааяа нэг ямарч асуудалгүйгээр уулзаад нэг сайхан сексдчихдэг хамтрагчтай л болмоор байна л даа ер нь бол. За нэг иймэрхүү л байна даа. Тэгээд энэ сайтыг уншиж байхад нэгнийгээ янз бүрээр харааж зүхсэн байх юм. Тийм бол сэтгэгдэл бичихгүй л байгаач дээ гэж бас уриалмаар байна.