​Сайн байцгаана уу. Та бүхний чин сэтгэлийн зөвлөгөө, ухаантай бүсгүйчүүдийн маань ухааны цар одоо л надад хэрэгтэй байна. Товчхон бичие. Би 31 хүрч байна.

Харин өөрөөсөө 5 дүү залуутай 7 сар найзалсан. Бүх зүйлийг тэр өөрөө эхлүүлсэн. Би олон дүү болохоор эхэндээ тоодоггүй байсаан. Хайртай гэж хэд хэдэн удаа хэлж байсан. Тэрийг их олон охид хүрээлдэг бас олон найзтай, нийгэмд нилээн байр суурьтай гэх үү дээ. Харин миний хувьд жирийн л бүсгүй. Ер нь бол маш овор багатай, гаднаасаа чацуу юм шиг харагддаг, гоолиг биетэй, царайлаг биш ч царай муутай ч биш. Нилээн эмэгтэйлэг талдаа. Харин сүүүлийн үед тэр эхлээд надад татагдаад найзалсан ч сүүлдээ миний сект татагдаад байх шиг санагддаг байсан. Нэг хэсэг найзалж байгаад болино гэж боддог байсан байж магадгүй ч харин миний секс тийм боломж олгохгүй байсан юм шиг санагддаг болсон надад. Гэхдээ огт би түүнд таалагддаггүй бас биш юм шигээ. Би энэ хугацаанд үнэхээр их дасчээ. Харин тэр өчигдөр надад ингэж хэллээ “Чамтай хамт байгаад байвал салж чадахгүй байх гэж айгаад байна, олон насны зөрүүтэй болхоор би яахаа мэдэхгүй байна” гэж хэлсэн. надад хэцүү байгаа ч гэсэн би түүнийг явуулах нь зүйтэй гэж бодож байнаа. 5 нас гэдэг үнэхээр хол зай юу. Бас тэр өнөө орой надтай сүүлчийн удаа уулзъя гэсэн. Би яг үнэндээ сайн мэдэхгүй байна. уулзахыг хүсч байгаа ч түүнийг санана гэдгээ мэдэж байнаа. Гэхдээ аль болох ухаантай байхыг хичээнээ. Би уулзах уу яах уу. Би чив чимээгүй алга болсон нь дээр үү