Сайн байцгаана уу? Би 26 настай энгийн л нэг залуу. Бид хоёр хамт амьдраад гурван жил болж байна. Тэр сайхан бүсгүй. Би ч түүндээ хязгааргүй их хайртай. Харин найз бүсгүй маань өмнөх хүнтэйгээ холбогдоод байгааг саяхан мэдлээ.

Би аль болох сайн хүн байхыг хичээдэг. Бүгдийг чадахгүй ч халамж хайраар дутааж байна гэж бодохгүй л байна. Миний ажигласнаар түүндээ хайртай хэвээрээ юм шиг байна билээ. Тэгээд би хэрэв чи түүнд хайртай бол араас нь явсан нь дээрээ гэж хэлсэн. Яагаад гэвэл намайг сайн хүн гэж итгэн хүчээр хамт байснаас намайг орхиод аз жаргалтай амьдрахаа бод гэсэн. Гэтэл тэр намайг орхихгүй гээд байна. Тэгээд надад хайртай юу гэж асуухаар би сайн мэдэхгүй байнаа гэх юм. Энэ ямар учиртайг тайлбарлаад өгөөч… Эсвэл би түрүүлээд салах шийдвэр гаргах хэрэгтэй юм болов уу?