Баяраас өмнө автомашинаа угаалгах гэсэн иргэд цөөнгүй байдаг. Тэгвэл машинаа харж байгаад угаалгах шаардлагатай болж байна. Учир нь өчигдөр “Орчлон” хороолол “Төгс” авто угаалгын газраас 12:00-12:50 цагийн хооронд угаалгахаар өгсөн автомашин хулгайд алдагдсан байна. Автошинаа алдсан иргэн М.Б тус хороололд оршин суудаг бөгөөд энэ тухай цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Иргэний өгсөн мэдээллийн дагуу шалгахад иргэн “М.Б”-ийн цагаан өнгийн “Land Сruicer-200”  автомашиныг тус  угаалгын газрын манаач “Ц.Ж” нь согтуурсан үедээ хулгайлан авч явсан болохыг тогтоосон байна. Хэргийг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.