Улсын хэмжээнд зохиогдож буй спортын тэмцээн, уралдаануудаас хамгийн өндөр шагналын сантайд зүй ёсоор тооцогддог “Хүрхрээ” үндэсний дээд лиг баг, тамирчдад мөнгөн шагналаа гардууллаа.

“Хүрхрээ” үндэсний дээд лигийн энэ улиралд 10 багийн 280 гаруй тоглогчид өрсөлдсөн нь дээд лигийн түүхэн дэх анхны тохиолдол бөгөөд байр бүр шагналтай гэдгээрээ бүр ч онцлогтой жил байлаа.

"Хүрхрээ" Үндэсний дээд лигийн ерөнхий спонсороор Монголын хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш “Алтан жолоо” групп, "Арвайн үндэс" компанийн “Хүрхрээ”брэндгурав дахь жилдээ хамтран ажиллаж, лигийн аварга багуудад  100 сая төгрөгийн шагналаа олголоо. "Арвайн үндэс" компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд хөлбөмбөгийн спортод өндөр шагналын санг бий болгосноор монголын хөлбөмбөгчдийн хөгжил, тамирчдын ур чадварыг дээшлүүлэхэд бодит дэмжлэг болж байна.

Ийнхүү “Хүрхрээ” нэрээр гурав дахь жилдээ зохиогдсон үндэсний дээд лигийнаваргалсан багуудын мөнгөн шагналыг “Алтан Жолоо ” Группийн Ерөнхийлөгч В.Энхбаатар гардууллаа.

1-р байр  Эрчим баг /40,000,000 төгрөг/

2-р байр “Улаанбаатар сити” баг /30,000,000 төгрөг/

3-р байр “Атлетик 220” баг/20,000,000сая төгрөг/

ЛИГИЙН ШИЛДГҮҮД тус бүр 2,000,000төгрөгийн эзэн болсон.

  • Шилдэг хаалгач: Остин Рожерс /FC Улаанбаатар /
  • Шилдэг хамгаалагч: О.Оюунбаатар /Улаанбаатар Сити/
  • Шилдэг хагас хамгаалагч: М.Төгөлдөр /Эрчим/
  • Шилдэг довтлогч: Н.Наранболд /Атлетик 220/
  • Шилдэг шүүгч: Б.Хаш-Эрдэнэ /Талбайн шүүгч/, Э.Галбадрах /Туслах шүүгч/