Өнөөдөр аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 29. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 11. Сугар гараг.  Гоё хүүхэн одтой, найман цагаан мэнгэтэй, цагаан бар өдөр. 

                          Барилдлага: Түлэх   
                          Шүтэн барилдлага
: Сансар           
                          Суудал: Мод                                 

Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно...


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Хувийн харилцаанд хүнд өдөр. Материаллаг байдалтай холбоотой таагүй явдлууд учрах магадлалтай. Үүнээс гадна харьцааны соёл муутай хүмүүс тантай дотносохыг оролдоно. Хувийн амьдралдаа уян хатан байж буулт хийж сур. Тэгвэл харьцаа тань илүү нийтэч болно.


ҮХЭР (4/20-5/20)

Энэ жилийн ажлын долоо хоног дуусч таныг сайхан хүсэл зоригжуулж өгнө. Өөртөө итгэлтэй байдлаа харуулж нөхөрсөг зангаа үзүүл. Өөртөө итгэх хүчээ ашиглан ажилдаа хичээл зүтгэлээ гарга. Биеэ тоох байдлаа хойш нь тавьснаар хүн болгон ашигтай наймааг бүтээж чадна. Амьдралд тань байх зарим нэг хэцүү зүйлс үргэлжилсээр байна. Гэхдээ дүн шинжилгээ хийлгүй огцом шийдвэр гаргах нь тийм ч ухаалаг хэрэг биш.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ойлгомжгүй зүйлсээс хол байж уулзалт хийх газар болон цагаа тодорхой бичиж тэмдэглэснээр та сайхан боломжийг ашиглаж чадна.Настай хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарч урьдчилан сэргийлэх үзлэгт хамруул. Хэт ачаалалтай ажиллах хэрэггүй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Ерөнхийдөө өнөөдөр мэлхийнхэнд таатай байна. Ажлын байрандаа цэвэрлэгээ хийснээр илүү үр бүтээлтэй зохион байгуулалтанд ороход тусална. Хамт ажиллагсдын нэг нь хамт олныхоо тухай танд таагүй зүйл ярих боловч хов живэнд холбогдож, нэгнээ шүүмжлэхээс зайлсхий. Эс бөгөөс дараагийн удаа та бусдын хэл амны бай болж мэднэ.


АРСЛАН (7/23-8/22)   

Ашиг олох болно. Таны өмнө бүх зүйл нээлттэй байна. Шинэ төлөвлөгөө, боломж гарна. Ямар нэг аргаар ажилтай бай. Хамгийн залхсан ажилдаа ч сайн ханд. Танд дээгүүр албан тушаалтай найз нөхөд, ойр дотны хүмүүсээс ихээхэн дэмжлэг ирж, ажил хэргийн үйл явцад таатай нөлөөлнө.


ОХИН (8/23-9/22)

Гэртээ засвар баярын бэлтгэл хийж байгаа үед хүмүүс болон зочдын чимээ шуугиан танд анхаарлаа төвлөрүүлэн өөрийн ажлыг хийхэд төвөгтэй байна. Амжилтын шат өөд түргэн авирч хүссэн байр сууриндаа хүрэхийг хүсч байвал сургалтанд сууж мэргэжил дээшлүүл талаар төлөвлө. Амьдралын сайхан зүйл рүү хэт их тэмүүлэх хэрэггүй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Тайван бус байдал таны тав тухыг эвдэх боловч энэ нь тийм ч удаан үргэлжлэхгүй. Тэдгээр зүйлс танд гай учруулж таныг сандраах зүйлс үү гэдгийг нухацтай бод. Заримыг нь хөнгөхөн цохилт болго. Үр хүүхдээ сонс. Хамтрагчдаа өгсөн амлалт нь магадгүй хайр дурлалын холбоог бий болгоно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Мөнгөний асуудлууд онцгой эелдэг байхыг шаардаж байна. Хоорондын харилцаан дахь дутуу шийдэгдсэн урьдын асуудлууд сөхөгдөнө. Эхэлсэн төслүүдээрээ үргэлжлүүлэн оролд. Томоохон өөрчлөлт түүндээ бүү оруул. Анхны тохиолдсон хүнтэйгээ мэдээллээ хуваалцах гэж бүү яар.


НУМ (11/22-12/21)

Гэр бүлийнхэн чинь өөрсдөдөө хамааралгүй асуудлыг чухалд авч үзнэ. Төрөл саднаараа уулзаж цугларах нь танд хэсэг хугацаанд уулзаагүй хамаатнуудтай уулзах боломж өгнө. Тэднийг тааламжтай хүлээн авч, таалагдсан хүмүүстэйгээ сайхан хөгжилд. Сонин сайхныг ярьж, амралтын төлөвлөгөөнийхөө талаар хуваалцах нь таныг таатай байлгах болно. Зарим нумын ордныхон нууц амрагын асуудалаар хань ижлээ хуурч магадгүй.


МАТАР (12/22-1/19)

Таны гэр бүлд танд барих гэнэтийн бэлэг байж магадгүй. Танаас хэн нэгэн тусламж хүсэх бөгөөд та шийдвэр гаргахаасаа өмнө тэдэнд туслах ямар шалтгаан байгаа эсэхийг өөрөөсөө асууж шийдвэрээ гарга. Амралтын өдрүүдийг цаашдын хайрын холбооны үрийг тарих хүсэл тэмүүллээ зохион байгуулж төлөвлө.


ХУМХ (1/20-2/18)

Та ойролцоох хот, тосгон руу дэлгүүр хэсэх, эсвэл хүмүүстэй уулзахын тулд явах талаар бодох болно. Хэтэрхий олон хүмүүстэй уулзах, эсвэл явах газар, хийх зүйл хэтэрхий их байх нь таны уриа байна. Амьдралын хурдаа бага багаар багасга. Тэгснээр та хийж байгаа үйл ажиллагаандаа баяртай байна. Та энэ талаар нэг бодоод үзвэл газар дэлхий үнэхээр гайхалтай гэдгийг мэдэх болно. Хачирхалтай тохиолдол нь таны хүрээлэн байгаа зүйлсийн учир битүүлэг мэдрэмжийг тань нэмэх болно.


ЗАГАС (2/19-3/20)

Хайр дурлал ажил хэргийг нэг дор нэгтгэвэл энэ өдөр ус тос хоёр шиг эвлэхгүй байх болно. Иймээс та өнөөдрийн үйл явдалдаа энэ хоёрыг аль болох хольж хутгахгүй байхыг хичээгээрэй. Бизнесийн хамтран ажиллагч болон түнштэйгээ хайр сэтгэлийн харилцаа үүсгэх нь таны сэтгэлийг маш ихээр үймүүлж болно. Гэвч ямар ч аюулгүй хайр дурлал өмнө чинь ойрхон байж мэднэ.