2013 оны 12-р сарын 31-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 6.2 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.9 хувиар өссөн байна.
  Махны дундаж үнэ: 2013 оны 12-р сарын 31-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 10.7 хувь, үхрийн ястай мах 3.8 хувь, үхрийн цул мах 4.8 хувь, адууны мах 14.1 хувь, ямааны мах 12.2 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхоос хонины ястай махны үнэ 2.1 хувь, үхрийн ястай мах 2.1 хувь, үхрийн цул мах 2.7 хувь, адууны мах 2.5 хувь, ямааны мах 4.2 хувиар өсчээ. 2013 оны 12-р сарын 31-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7410 төгрөг, хонины цул мах 7100 төгрөг, үхрийн /ястай/ мах 8010 төгрөг, үхрийн цул мах 9590 төгрөг, адууны мах 6560 төгрөг, ямааны мах 5600 төгрөгийн үнэтэй байв.
  Гурилын үнэ: 2013 оны 12-р сарын 31-ний байдлаар дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 3.4 хувь, дээд зэргийн савласан гурил 6.5 хувь, 1-р зэргийн задгай гурил 3.4 хувь, 2-р зэргийн савласан гурил 0.8 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос бүх төрлийн гурилын үнэ өөрчлөлтгүй байлаа.
  Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2013 оны 12-р сарын 31-ний байдлаар элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас өөрчлөлтгүй, өмнөх 7 хоногийнхоос 0.3 хувиар буурсан байв. Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.