Монголчуудын уламжлалт баяр болох "Цагаан сар" удахгүй болох гэж байгаа билээ. Энэхүү баяраараа Монгол хүн бүр үндэсний дээл хувцасаар гоёж гангарахыг илүүд үздэг. Тэгвэл уншигч та бүхэндээ нэгэн таатай мэдээг дуулгая.

"Сондор" үндэсний хувцасны үйлдвэрийн хамт олон өөрсдийн гараар ур ухаанаа шингээж урласан дээлэндээ хямдралтай худалдаа зарлажээ. Тус үйлдвэр нь дээлний захиалгыг авч хүмүүсийн гоёлыг жил бүр урласаар ирсэн юм. Харин энэ жилийн хувьд шинэ жил, цагаан сар хоёр ойрхон тохиож байгаа учраас дээлний захиалга авахаа өнөөдрөөр зогсоож байгаа аж.

Чадварлаг оёдолчдынхоо өөрсдийн дизайн, өнгө сонголтоор урласан үндэсний дээлнийхээ худалдааг эхлүүлж байна. Дэлгүүрдээ бэлэн байгаа дээлэндээ 10-30 хувийн хямдрал зарлажээ. Одоогоор сонголтын хувьд олон бий. Худалдан авахыг хүссэн хүн бүрт дэлгүүрийн үүд хаалга нээлттэй.

 

"Сондор" үндэсний үйлдвэрийн хувцасны дэлгүүрийн хаягийг дуулгахад, СБД 5-р хороо Баруун 4 зам Өгөөж ХХК-ний  замын эсрэг талд байрлах "Сондор" үндэсний хувцасны үйлдвэр.