Нано 92 гэх бензин 260 төгрөгөөр нэмэгдсэн бол АИ 92 бензин хомсдсон гэх шалтгаанаар тоотой хэдэн газарт урт дараалал үүсгэн байж амь таслахгүй гэсэн байдалтай хэд хоногийг ардаа үдлээ.

300 төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэдгээ зарласан 300+ төгрөгөөр нэмэгдэнэ гэдгийг шантаажчид төр засгийнхантайгаа нийлээд хэлчихсэн. Телевизийн сэтгүүлч нар яваад хүч нь хүрэхгүй хий дэмийн шатахуун түгээх газарт дугаарласан хэдэн жолооч нараас яриа авч, мэдээ цацаж, хөнгөн илсээр. Харин энэ асуудлыг нухацтай авч үзэж, ирээдүйд иргэдийн нуруунд ирэх ачаалалыг тооцоод дүгнээд хэлэхэд дараах дүр зураг харагдана.

Шатахууны үнэ нэмэгдэх сургаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд эхэлсэн байна.

Цаашид юу болох талаар талхыг жишээ болгон ярихад, 100-150 төгрөг нэмэгдэнэ. Энэ бол зөвхөн шатахууны үнийн дарамтаас үүдэлтэй. Харин ирэх намар энэ шатахууны өсөлт бидэнд жинхэнэ сюрпризээ задалж эхэлнэ.

Өндөр үнэтэй шатахуунаар хийсэн тариалалт, хураасан ургац хуга нуга өссөн үнээр иргэдийн нурууг бөхийсөн дээр нь бөхийлгөнө. Гурил, хүнсний ногоо гэх мэтээр тэр үед дахиад л үнэ нэмэгдэнэ. Өнөөх л жишээ аваад байгаа талх маань 2000 төгрөг болоход бидэнд гайхаад байх зүйл байхгүй болох байх. Төр засаг гэж байдаг бол толгой дээр чинь суугаад томроод ард иргэдтэй нь хамт дарлаад байгаа хэдэн нөхдөд төмөр нүүрээ үзүүлэх цаг аль эрт болсон юм биш үү. Яадаг юм, цаддаггүй хэдэн нөхдийг тэжээх гэж үйлээ үзсэнээс цаддаг хүний нохой дээр ч юм билүү...

Т.ГЭРЭЛ

news.mn