Төрийн Банкны Захирлаар томилогдсон Г.Дөлгөөн Ерөнхий сайдын нутгийн анд Н.Ганбямбын хүү ажээ
2018/01/17
Төрийн банкны ТУЗ-ийн хурлын шийдвэрээр тус банкны Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнг чөлөөлж оронд нь Г.Дөлгөөнийг томилсон билээ.
Г.Дөлгөөн нь МУИС-ийг олон улсын эдийн засагч, Люксембургийн Их сургуулийг банк, санхүүгийн магистр зэрэгтэй тус тус төгссөн. Тэрбээр Монголбанкны нягтлан бодогч, Хяналт шалгалтын газарт ахлах хянан шалгагч хүртэл банкны салбарт нийт найман жил ажиллажээ.Мөн сүүлийн жилүүдэд Монгол Улсын Хөгжлийн банкинд дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан юм.
Төрийн Банкны Гүйцэтгэх Захирал Г.Дөлгөөн нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нутгийн анд, УИХ-ын гишүүн асан, Хэнтий аймгийн Засаг дарга, Хэнтий аймгийн МАН-ын хорооны дарга Н.Ганбямбын хүү ажээ.
Мөөгий · 2018/01/18
Залуу хүү яагаад болохгүй гэж. Чаднаа аа зүтгээд бай
zochin · 2018/01/18
Mon sonin bolson b.na daa. Tanil tal darga nariin huuhduud l deesee sug ybdag uzegdel ikh b.na daa
zochin · 2018/01/18
Mon sonin bolson b.na daa. Tanil tal darga nariin huuhduud l deesee sug ybdag uzegdel ikh b.na daa
Ганбямбын хүү · 2018/01/17
Ингэж төрийн алба төрлийн алба болж байгаа юм даа. "Эх нь хээр алга бол хүү нь унага нь шийр алга" гэдэг байх аа.
Ганбямбын хүү · 2018/01/17
Ингэж төрийн алба төрлийн алба болж байгаа юм даа. "Эх нь хээр алга бол хүү нь унага нь шийр алга" гэдэг байх аа.
Итгэл · 2018/01/17
Төрийн банк одоо л нэг юм цэгцрэх нь дээ.