Америкт нэгэн эмэгтэй болор чулуугаар секс тоглоом буюу бүсгүйчүүдийн эрхтний өндөг хийж интернэтээр худалдаанд гарсан нь олон хүний сонирхолыг татжээ. 

Үнэт чулуугаар хийсэн энэхүү секс тоглоом бэлгийн үйл ажиллагаа болон бие организмийг сэргээх чадвартай хэмээн тайлбарлажээ. Холливудын жүжигчин Гвинет Пэлтроу өөрийн блогтоо уман өндөг байнга хэрэглэдэг бөгөөд энэ нь умайн булчинг чангаруулах зэрэг олон давуу талтай хэмээн бичснээр энэ төрлийн тоглоом нэлээд эрэлттэй болжээ. Харин эмч нарын зүгээс үүнийг тийм ч сайшаахгүй байгаа аж.