Эрдэмтэн судлаачид дэлхийн хамгийн хүйтэн газруудыг тогтоожээ.

         1.Антарктика

Дэлхийн хамгийн хүйтэн газар Антарктика юм. Тэнд зуны дундаж температур нь

 -30 С байхад өвөл нь -60 С хүрдэг байна. Дэлхийн өмнөд хэсэгт оршдог бөгөөд өмнөд мөсөн далайгаар хүрээлэгддэг. Уг тивд уугуул оршин суугчид байхгүй бөгөөд цөөн тооны хүйтэнд тэсвэртэй оцон шувуу, далайн хав, хөвд, хаг, замаг зэрэг амьтан ургамалтай.

          2.АНУ-Аляск муж

Аляскад -62,2 С градус бөгөөд есөн сар хамгийн хүйтэн температуртай байдаг. Аляск гэдэг нь “их газар” гэсэн утгыг илэрхийлдэг ба газар нутгийн хувьд  ч АНУ-ын хамгийн том муж буюу Техасын нутгийг хоёр дахин нийлүүлсэнтэй тэнцэнэ гэж үздэг. 1867 онд Аляск мужийг оросуудаас худалдан авсан юм.

         3. Канад

Канадад хамгийн хүйтэн нь -63 С хүрдэг. Жил бүр цасан хучлага нь хэдэн зуун метрт хүрдэг. Тухайлбал, Квебекед 337 см юм. Заримдаа -45 С градустай мөсөн салхи салхилдаг байна.

        4.Орос

Өргөн уудам газар нутгаасаа хамаарч Орос орны уур амьсгал янз бүр байдаг. Орос улсын ихэнхи газар нутаг нь эх газрын эрс тэс уур амьсгалтай байхад Хойд мөсөн далайн арлууд, хойд талын нутгууд нь арктикийн болон хагас арктикийн бүсэд хамаардаг. Мөнхийн мөстлөг нь ( Сибир ба алс дорнодын дүүргүүд) оросын газар нутгийн 65%- ийг эзэлдэг. Хамгийн хүйтэн нь 1924 оны өвөл -71,2с гэж тэмдэглэжээ.

       5.Гренланд

Гренландын арал дээр байдаг Дани автономит газар нутаг бөгөөд Хойд Мөсөн далай ба Атлантын тэнгисээр хүрээлэгдсэн, Хойд Америкаас зүүн-хойш байдаг. Мөсөн бүрхүүлээр хучигдсан байдаг. Антарктидын адилаар нарны гэрлийг шингээлгүй ойлгодог. Өвөлдөө -40 C байдаг.

      6.Эстони

Эстонид 1940 оны 1-р сард -43,5 С хүрчээ. Хамгийн хүйтэн сар нь хоёрдугаар сард дунджаар -3,3 С арал дээр -7,4 С хүрдэг.

      7.Финлянд

 Финлянд улсын дундаж температур нь нутгийн өмнөд хэсэгт -6 С, Лапландад -14 С байдаг. Нутгийн хойд хэсэгт туйлын шөнө болдог ба энэ хоёр сар үргэлжилдэг. 1999 онд -51,5 С хүрсэн аж.

      8.Казакстан

Агаарын температур 1-р сард дунджаар -19 С хүрдэг бөгөөд эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөө бага цастай хүйтэн температур нь Павлодарт -58 С хүрч байсан.

      9.Исланд

Эх газрын европ ба Гренландын арлын хооронд Хойд атлантын далайд орших арлын орон юм. Дундаж температур -1 С байдаг. Исландын цаг агаарт Хойд атлантын , Гольфстрамын үргэлжлэл болон Зүүн гренландын хүйтэн урсгал нөлөөлж байдаг.  Хамгийн хүйтэн температур нь -40 С юм.

     10. Улаанбаатар

 Улаанбаатар нь дэлхийн хамгийн хүйтэн өвөл болдог нийслэл.  Хүйтэн сар нь 1-р сар бөгөөд өвөлдөө -25 С аас -35 С хүрдэг. Улаанбаатар нь баруун хойд хэсгээрээ уулархаг дунд болоод зүүн өмнөд заагт говийн байдаг хэмээн эрдэмтэд тодотгосон байна.