Монгол улсад үнэн, худал гэж байна уу? гэж асуух үе маш их тохиолдох боллоо. Сүүлийн үед иргэдийн дунд нэгэн төөрөгдөл болоод айдас төрүүлээд байгаа нэг зүйл бол вакцин.

Эрүүл саруул хичээлдээ явж байгаа хүүхдүүдэд сургууль дээр нь вакцин хийгээд л өвчин шаналалд зовсон хэвтэрт оруулчихаж байгаа юм.

Хамгийн ойрын нэг жишээг татахад “Сахуу татран”-гийн вакцинд хамрагдсан долоон настай Н.Энхбилэг охин өдгөө хэлгүй болж, хуруугаа тайруулан эмнэлэгт өвчин шаналалдаа уйлж өдөр хоногийг өнгөрөөж байгаа. Энэ талаар манай сайт өмнө нь мэдээлж байсныг уншигч та бүхэн мэдэж буй биз ээ.

Тэгвэл эрүүл байсан охинд вакцин хийснээс болоод хэвтэрт орж, ярьж чадахгүй байгаа охиныг Эрүүл мэндийн яам болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд Н.Энхбилэг охиныг сахуу татрангийн вакцин хийлгэснээс бус синдромом Стивенса Джонса гэх саяд нэг удаа тохиолдох ховор өвчин туссан гэх дүгнэлтэд гаргасан. Тэд энэ дүгнэлтээрээ зүтгэхээр шийдсэн бололтой.

Учир нь ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга Д.Гантулга: “Сахуу, татрангийн вакцин ямар нэгэн бактери, вирус агуулдаггүй уг өвчнүүдээс сэргийлэх зорилготой хоргүйсгүүр. Хоргүйсгүүр гэдэг нь үхүүлсэн буюу идэвхигүйжүүлсэн бактери, вирус бус тэдгээрийн хорыг идэвхигүйжүүлсэн хэлбэр юм. Хоргүйсгүүр учраас дээрх хоёр өвчний нянгийн эргэлтэнд нөлөөлөхгүй хүүхэд дархлаагүй бол дээрх өвчнөөр өвчлөх өндөр магадлалтай гэсэн үг. Хүүхдийн 1 настайд нь хийсэн идэвхтэй дархлаа 7, 15 настайд нь суларч өвчлөх эрсдлийг бий болгодог. Энэ үед нь дархлал сэргээх зорилгоор давтан хийдэг. Сахуу, татрангийн вакцин өөрөө хамгийн аюүлгүй, хүндрэл үзүүлдэггүй вакцины  нэг. Нийт тариулсан  хүүхдийн 10 хүртэл хувьд халуурах, хавдах, улайх шинж тэмдэг илэрч 2-3 хоногт өөрөө арилдаг. Нэг сая тарилганд 1-2 анафилактик шок илэрч болдог ийм л вакцин. Хүүхдийг эмч үзэж үнэлээд, вакцинжуулсны дараа  30 минут анафилактик шокийн эрсдлээс сэргийлж хяналтандаа байлгадаг” гэлээ.

Харин Н.Энхбилэг охины талаар тэрбээр: “Сүүлийн үед яригдаад байгаа Баянхонгор аймгийн харьяат долоон настай охины хувьд хүүхдийн дархлааг сэргээдэг сахуу, татрангийн вакцинд хамрагдсан. Охин ийм өвчтэй, зовж, шаналж байгаа нь үнэхээр өрөвдмөөр байна. Охиныхоо төлөө сэтгэл зовж байгаа аав, ээжийг ойлгож байна. Монголын хүүхдийн буян заяа түшиж хурдан эдгэрэх бол уу гэж бодож байна. Охинд тохиолдсон өвчин нь дархлаажуулалтын вакцинд хамрагдсанаас шууд үүдэлтэй гэж хэлэх боломжгүй. Учир нь манай эмч мэргэжилтнүүд судлаад сахуу, татрангийн вакцин, охины өвдсөн өвчинтэй  хамааралгүй гэж үзсэн.

Өнгөрсөн 10 дугаар сард болсон уламжлалт Дархлаажуулалтын 10 хоногийн үеэр Баянхонгор аймагт 2800 гаруй хүүхэд уг вакцинд хамрагдаж, 54 хүүхдэд хэсэг газрын урвал халуурах, хэсэг газар улайх, хавдах шинж илэрсэн тухай ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанд мэдээлэл ирсэн. Өнөөдөр мэдээлэл чөлөөтэй, эх сурвалж маш олон тул системный васкулит өвчин сахуу, татрангийн вакцинтай шалтгаан хамааралтай эсэх талаар интернетээс хайлт хийж болно. Хамгийн их хандалттай мэдээллийг үзэхэд янз бүрийн вирус нянгийн халдвар, В гепатитийн халдвар, антибиотикийн харшил, цусны өвчин зэргээс үүсдэг гэдэг нь тогтоогдсон.

Бид Дэлхийн 120 гаруй улс, 1967 оноос хойш мэдээллээ өгдөг санд ороход Сахуу, татрангийн вакцинтай холбоотойгоор системный васкулит узельковый периартирит үүссэн  тохиолдол  дэлхий дээр бүртгэгдсэн тохиолдол нэг ч байхгүй байна” гэсэн хариулт өгч байгаа юм.

Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хүмүүс охиныг сахуу татрангийн вакцинаас болж өнөөдрийн ийм байдалд ороогүй гэж үзэж буй.

Ээжүүд бид эрүүл саруул төрүүлсэн үрээ заавал хийлгэх ёстой гэсэн дархлаажуулалтын вакцинаас болж өрөөл татанхай хүн болгохыг хүсэхгүй байна. Нэг үгээр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй болгож, цаашилбал амь насын авч одох эрсдэл дагуулсан энэхүү вакциныг одоо хүүхдэдээ хийлгэхээс айж байгаа. Би ч бас айдастай байна.

Үнэхээр л Монголын минь олон мянган хүүхдүүд товлолын вакцин хийлгэх шаардлагатай юм бол,

Нэгдүгээрт: Вакцинаа хийхээсээ өмнө хүүхдүүдийг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулж байх

Хоёрдугаарт: Тухайн үед хийх гэж буй вакцинаа эцэг эх, асран хамгаалагчдад нь мэдээлэл өгч хаана ямар улсаас оруулж ирсэнээ ний нуугүй хэлэх

Гуравдугаарт: Мэргэжлийн вакцины эмч, сувилагчийг бэлтгэх

Өнөөдөр товлолын вакцинаа хийлгэх гээд очиход өрхийн эмч үзлэг хийгээд вакцин хийлгээж болно гэдэг. Харин зарим эмч нар ханиадтай байна вакцинаа хийлгэж болохгүй хэд хоног харий гэж хэлдэг эмч бий.

Тэгэхээр үнэхээр заавал нийтээрээ хүүхдүүдэд вакцин хий хэрэгтэй л гэж үзэж байгаа бол Эрүүл мэндийн яам эл ажлаа илүү анхааралдаа авч вакцины эмч, сувилагчийнхаа мэдлэгийг дээшлүүлэх шаардлага ирснийг өнгөрсөн онд гарсан сахуу татрангийн урвалаар тахир дутуу болсон хүүхдүүдээс сургамж авах цаг нь аль хэдийнээ ирсэн баймаар. Харамсалтай нь тэд алдаа эргэж харахгүй, ухамсарлахгүй байх шиг. Хээв нэг вакцинаас болоогүй саяд ганц тохиох өвчин хэмээн хэлж зогсохийг нь яана. Уул нь жоохон анхаараад товлолын вакцин хийх гэж буй хүүхдүүд ээ нарийн мэргэжлийн үзлэгт оруулчихаж яагаад болохгүй байгаа юм. Тэгсэн бол өнөөдөр Н.Энхбилэг охин суурь өвчин гээд хэлээд байгаа нь оношлогдоод гараад ирэх байсан ч юм билүү. Заавал ингэж хэлгүй, явж чадахгүй болгочихсон хойноо танай охин суурь өвчтэй байжээ гэж хэлэх ёстой вэ? Эмч хүн болгоны бодох л асуудал...

Вакцин хийлгэсний дараа урвал өгсөн хүүхдүүдийн талаарх баримт доорх линкүүдээр орж уншиж болно.

http://news.dorgio.mn/society/attention/6764

http://news.dorgio.mn/society/attention/8353

http://news.dorgio.mn/society/busa/6751

Х.Даваа