Нийслэлийн хэмжээнд 11 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг “Автобус 1” компанийн  ажилчид өнөөдрөөс эхлэн ажил хаялт зарлалаа.  Энэ удаагийн ажил хаялт нь мөн л удирдлагатайгаа таарч тохироогүйгээс болсон гэнэ.  Тодруулбал  өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Автобус 1” компанид Аудитын шалгалт хийхэд 53 хүний амралтын мөнгийг дутуу бодсон байжээ. Тиймээс гурван сая төгрөгийг тус 53 ажилчинд буцаан олгуулсан аж.  Тэгтэл  өнгөрсөн сарын цалингаас  буцаан олгосон мөнгөө  суутгаж  ажилчдаа хохироосон байна.  

Энэ талаар тус ХК-ийн удирдлагын зүгээс мэдээлэл хийхгүй өөр хүнээс асуу хэмээж байсан юм.  

Өнөөдрийн байдлаар  тус компанийн  10 гаруй автобус үйлчилгээнд гарсан бөгөөд үлдсэн нь  ажил хаялт зарлаад байгаа юм.