​Сайн байцгаана уу? Миний найз залуу одоо 40-тэй. Би 26-тай. Тэр эхнэрээсээ салсан ба эхнэр нь 2 том хүүхэдтэйгээ өөрөө 5 настай охинтойгоо цуг амьдардаг.

Тэр маш их ажилтай завгүй байдаг болохоор бид 2 байнга уулзаад байж чаддаггүй. Хааяа л уулзаж харилцаанд ордог. Заримдаа сард 1 удаа, 14 хоногтоо 1 удаа, 20 хоногт, заримдаа бол бүүр сар гарангийн дараа 1 удаа бэлгийн харилцаанд ордог. Гэтэл би түүнийг маш ихээр хүсээд байх юм. Байнга л уулзаж, ярьж баймаар… Заримдаа өдөр бүр, ядаж л 7 хоногтоо 1 удаа секс хиймээр санагддаг. Нэг хийхдээ 1 удаа л хийгээд дахиж хийдэггүй. Миний асуух зүйл юу вэ гэхээр би тийм их хүсэл тачаалтай хүн үү, эсвэл тэр намайг огт хүсдэггүй, эсвэл чалх нь буурсан гэсэн үг үү? Яаж эрэгтэй хүнд шууд унтмаар байна гэж хэлэхгүйгээр өөрийнхөө хүслийг ойлгуулах вэ, яаж өөрийгөө хүсдэг болгох вэ? Тэр уг нь их сайн хүн.

Даанч сексийн асуудал нь сэтгэлд ерөөсөө хүрэхгүй юм. Бас бид 2 хамт амьдардаггүй. Тэр охинтойгоо байдаг болохоор гэр лүүгээ яардаг. Би заримдаа салъя гэхээр хэзээ ч салахгүй гэх юм. Яавал дээр вэ? Надад зөвлөгөөө өгөөч!