Сайн байцгаана уу? Сэтгэгдэл хуваалцагч зөвлөгч нараа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэж амжилт хүсье! Олоныг нуршилгүй асуух гэснээ асууя.

Миний хувьд нэг том асуудал толгойд эргэлдээд сүүлийн сар зовоож байна. Учир нь юу гэвэл арван хэдэн жил ханилсан хань минь 2 жилийн өмнөөс хүнд өвчин тусаад одоо групд орсон байдаг юм л даа. Бидний амьдрал боломжийн нэг их баян биш ч хүнээс гуйж цалингаас цалингийн хооронд байдаггүй болоод л байдаг. Харин би эхнэртэйгээ нөгөө ажлаа хийхээ болиод бараг жил болж байна. Эхнэр маань эм их уудаг юм сүүлийн үед жилийн өмнөөс бүх бие нь хууриашаад их хэцүү зовиуртай болсон. Тэгээл бидний сексийн амьдрал дууссан. Үүнийг бид хоёр хоюулаа л ойлгож байгаа боловч бас ч тийм биш юмаа. Учир нь би тос тусгай гель түрхээд хийж үзий гэтэл эхнэр дургүйлхээд бүр уурласан. Дараа нь надаас уучилалт гуйгаад найз нь үнэхээр хүсэхээ больсон хөрсөн юм шиг байна. Тийм болохоор миний хань амьдралаа үрчихэлгүй өөр хүнтэй бол гэдийм даа. Тэр үед нь би ч бас уурлаад бараг уйлаад тийм юм хэзээ ч болохгүй гээд л өнгөрсөн. Эхнэрээ үнэхээр өрөвдөөд байсан. За тэгээд одоо болохоор нээрээ тэгдэг ч юм билүү гээд л бодогдоод болохгүй юмаа. Минийх бараг ажилгүй болж байх шиг байна.

Секс хийхгүй удахаар түрүү булчирхай үрэвсдэг гэсэн хөгшрөхөөрөө шээхэд асуудал үүсээд л ер нь муу л гэхийн. Ядахад гар хангалга хийж сураагүй болохоор болохгүй юм яавал дээр юм бол доо. Эхнэрээсээ өөр хүнтэй яваад тэрэндээ татагдаад өвчтэй эхнэрээ гомдоочих болуу гэж айх юм. Амьдрал үнэхээр хатуурхахаа хүрвэл аймар л хатуу юм байна даа. Одоо би 40 хүрч яваа ид нас минь шүү дээ яах бэ хүмүүсээ. Чин сэтгэлээсээ гуйя зөвлөөч…