Энэ үйл явдал 1994 оны хавар болжээ. Рональд Опус гэдэг залуу эцэг эхтэйгээ үл ойлголцох байдал, санхүүгийн хүндрэл зэргээс болж амиа хорлохоор шийдсэн байна. Энэ тухайгаа бичиж үлдээгээд 10 давхараас үсэрчээ. Цонх угаагчид 7 давхарт унахаас хамгаалах тор татсаныг мэдсэн бол мэдээж тэр үсрэхгүй байсан байх. Гэвч азгүй гэхэд дэндүү азгүй тохиолдлоор нас баржээ. Учир юу гэвээс: Түүнийг үсрэх үед 8 давхарын цонхноос бууны тэнэсэн сум түүний толгойд тусчээ. Хэргийг шинжилж үзэхэд : 8 давхарын өвгөн эхнэрээ буудаад онолгүй тэнэсэн сум нь цонхоор гарч, тэр мөчид доошоо унаж байсан Рональд Опусыг хөнөөжээ. Ингээд өвгөнд санамсаргуй хүний амь хөнөөсөн, хүний амь хөнөөхийг завдсан гэсэн 2 зүйл ангиар яллахаар болжээ. Гэтэл шинжээчид сонирхолтой факт илрүүлжээ. Өвгөн эмгэн хэрэлдэхдээ өвгөн нь хананд өлгөөтэй байдаг сумгүй буугаараа хий буудаж эхнэрээ айлгадаг байжээ. Энэ нь ч бараг гэр бүлийн уламжлал болсон бөгөөд буу нь байнга сумгүй байдаг байжээ. Энэ тохиолдолд Техас мужийн хуулиар буу цэнэглэсэн хүн нь буруутгагддаг ажээ. Мөрдлөгийн үндсэн дээр бууг цэнэглэх хамгийн их магадлалтай хүн нь тэдний хүү бөгөөд хүү нь тэдний байнга хэрэлддэгийг мэддэг байсан, хэрвээ бууг цэнэглэх юм бол өвгөн эхнэрээ буудаад шоронд сууж, хамаг хөрөнгийг нь өөртөө авах зорилгоор бууг цэнэглэсэн нь тогтоогджээ. –Таны хүүг хэн гэдэг хаана амьдардаг вэ? Гэсэн мөрдөгчийн асуултанд өвгөн:
-Рональд Опус гэдэг , дээд талын давхарт амьдардаг хэмээн хариулжээ.
Ойрын хэдэн 7 хоног эхнэр нөхөр 2 хэрэлдээгүй бөгөөд төлөвлөгөө бүтээгүйд уурласан Рональд Опус ийнхүү 9 давхараас үсэрчээ