Филлипин улсад эмэгтэйчүүд нууц эрхтнээ цайруулах гоо сайхны үйлчилгээ тун эрэлттэй үйлчилгээний нэг болоод байгаа аж. Энэ эмчилгээг “angel whitening” хэмээн нэрлэдэг байна. 

30 гаруй минут үргэлжлэх уг гоо сайхны эмчилгээг зөвхөн тусгай зөвшөөрөлтөй эмч хийдэг бөгөөд 979 долларын өртөгтэй аж.  нь Азийн бусад орнуудад ч ихээх тарж байгаа аж. 

Ялангуяа он гарснаас хойш Таиландууд энэ гоо сайхны үйлчилгээг ихээр хийлгэх болсон бөгөөд эрчүүдийн дунд ихээхэн газар авчээ. Бэлэг эрхтнэээ цайруулсан гэх эрчүүд зургаа ч олон нийтийн сүлжээ сайтаар тараан олон хүн үүнийг нь сонирхож байгаагаа илэрхийлжээ. Лазерийн тус эмчилгээ нь арьсны ямар нэг харшил зэрэг сөрөг нөлөө үзүүлж болзошгүй учир эмч нар сэрэмжтэй байхыг анхааруулж байгаа юм.

Азийн орнуудад цайвар арьстай байхыг илүүд үзэгч олон. Тиймээс энэ төрлийн гоо сайхны эмчилгээ болон үйлчилгээ их байдаг. Ази болон Номхон далайн бүс нутагт арьс цайруулах эмчилгээнээс жилд бараг хоёр тэрбум долларын ашиг олдог гэсэн судалгаа гарчээ. Харин Европын орнуудад эсрэгээрээ буюу наранд борлосон арьсыг илүү сайхан гэж үздэг.