Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын дундуур Г.Алтанхүү найз охиноо хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэг гарсан. Уг хэрэгт буруутгагдан шалгагдаж буй Г.Алтанхүү ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа юм.

Харин талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор дахин задлан шинжилгээ хийж, гадны нөлөөгүй гэдгийг тогтоосон гэх мэдээлэл хоёр хоногийн өмнөөс хэвлэлүүдэд гарсан. Тэгвэл хуульч М.Ичинноров өөрийн цахим хуудсаараа дамжуулан дээрх мэдээллийг үгүйсгэлээ. Тэрбээр “Хариуцаж байгаа мөрдөн байцаагчтай холбогдож лавлахад шүүх эмнэлгийн дүгнэлт албан ёсоор 14 хоногийн дотор гарна. Ташаа мэдээлэл байна” гэжээ. 
 

Б.ЦЭЦЭГ