Монголоос Лондон хүртэл тэмээн жингээр явах аялалыг санаачлагч Н.Байгальмаа хэдийн аян замдаа гараад буй билээ.  

Тэрээр аялалаа эхлэхдээ таван улсын найман иргэнтэй хамт эхэлсэн боловч бусад хамтрагч нь замын дундаас буцсанаар Н.Байгальмаа аялалаа ганцаар үргэлжлүүлж байгаа юм. Хил гарах дөхсөн Байгальмаа бичиг баримт зэрэг зарим нэгэн асуудлаар Улаанбаатар хотод ирээд буй юм. Энэ үеэр түүнийг Ерөнхийлөгч хүртэл хүлээж авч уулзсан бол сайны хажуугаар саар мундахгүйн жишгээр түүний талаар таагүй мэдээлэл дэлсэх болжээ. "Үнэн худлын дэнс" нэвтрүүлгийн хөтлөгч М.Орхон өөрийн фэйсбүүк хуудсанд: "Тэмээтэй Лондон орох бүсгүйн талаар гадаад залууг луйвардсан гэсэн мэдээлэл гарч олон хүмүүсийг талцуулаад эхэллээ. Үнэн худлын дэнс нэвтрүүлэг түүнийг урьж байна. Жилийн өмнө хохирогч гэх гадаад залуу монгол хүнээр дамжуулж нэвтрүүлэг хийлгэх хүсэлт надад ирүүлж байсан боловч би тэгэс гээд орхисон билээ. Тэр олон улсын шүүхэд хандсанаа тухайн үед хэлж байсан. Тэмээчин бүсгүй том зорилго тавьж, хол зам туулахаар болсон ч Монголын нэр хүнд хамт яваа тул түүний амнаас өөрийнх нь хэлэх үгийг сонсож олонд үнэнг хүргэх хүсэлтэй байна. 1. Цуг явсан гадаад нөхөд яагаад замын дундаас буцав? 2. 3 жилийн аялалд зориг гарган яваад яагаад УБ-д 3-4 удаа буцаж ирэв? 3. Нөхөртэй байж яагаад гадаад залуутай хамт амьдрав? 4. Түүний нэр дээр 80000 еврогийн зээл авуулаад хулхидаж алга болсон нь үнэн үү? 5. Улс төрд орох шоу гээд байгаа үнэн үү? 6. Тэмээнүүдийн талаар гэх мэт маш олон эргэлзээтэй асуулт байна? Үнэн худлын дэнс нэвтрүүлэгт орохыг дэмжиж байвал цааш түгээгээрэй. Намайг блок хийсэн тул энэ постыг харахгүй байх. Шэйр!!!" хэмээн бичжээ.  Мөн үүнтэй зэрэгцэн зарим нэгэн хүмүүс Н.Байгальмаагийн талаар таагүй мэдээлэлийг бичсээр байгаа ч эцсийн үнэнг цаг хугацаа харуулах биз ээ. 

Эх сурвалж: Seen.mn