"The Voice Mongolia" шоуны шинэхэн дугаар өчигдөр үзэгчдэд хүрсэн билээ. Энэ удаагийн дугаарын онцлох хүн нь UBS телевизийн тэр тусмаа "Universe best songs" хэмээх Монголчуудын танил болсон нэвтрүүлгийн хөтлөгч Анууш буюу Гантулга болоод түүний эхнэр Золжаргал нар байсан юм. Хөтлөгч Анууш харамсалтай ч дөрвөн шүүгчийг эргүүлж чадаагүй бол харин түүний эхнэр Золжаргал өөрийн уран гоёмсог хоолойгоороо шүүгчдийг гайхшруулж дараагийн шатанд тэнцэж үлдсэн билээ. Харин олон жилийн турш зохион байгуулагдаж, олон ч хүний урлагийн гарааны эхлэл болсон  "Universe best songs" наадмын хөтлөгч "The Voice Mongolia" шоунд тэнцээгүйд үзэгчид их л гонсгор байгаа бололтой. 

www.seen.mn