“Солиот Эх” киног үзсэн хүн бүр л эхийн хайр, хатуу цэвдэг сэтгэлийн тухай болон уйлсан, уярсан тухайгаа сэтгэгдэл бичиж байна. Энэ бол Хятадын зохиолч Ван Хэ Жигийн “Солиот эх” өгүүллэгээс сэдэвлэсэн кино юм.

   Хятадын өлсгөлөн, ядуурлын цаг үед эхнэр авах чадалгүй ядуу эр сэтгэцийн өвчтэй хүүхнээр удам залгах хүүхдээ төрүүлэн авч, харгисаар хөөн явуулж байгаа тухай зохиолд өгүүлдэг. Тэрхүү зохиолыг “Х Түц”-ийнхэн Монголын хөрсөнд буулгаж тус киног бүтээжээ. Ингээд та бүхэндээ сүүлийн үед үзэгчдийг байлдан дагуулаад байгаа киноны дууг хүргэж байна.