183747508​Сайн байцгаана уу. Та бүхэнд шинэ оны мэнд хүргий. Та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юм. Би одоо 30 настай 2 хүүхэдтэй эмэгтэй. Шинэ жилээр хүн бүхэн гэр бүлээрээ баярлаад л сайхан байхад надад тийм юм байсангүй.

Учир нь нөхөр бид 2 тусдаа амьдраад 1 жил болж байна. Гэхдээ бид 2 үргэлж л уулзаж утсаар ярьдаг. Хамгийн гол нь буцаад хамт амьдрая гэхээр манай хүн аав ээж 2-той уулзах нь байтугай утсаар яриад ч уучлал гуйчихгүй юм. Мэдээж салахдаа 2 талынхан нийлээд бөөн хэрүүл бөөн доромжлол болсон л доо. Нөхрийн талынхан мэдээж салгах дургүй байсан. Тийм ч учраас би тэд нартай хуучнаараа хэвийн харьцаатай байгаа. Харин аав ээж 2 болохоор нийлүүлэх дургүй байнаа. Нөхөр болохоор би чамаас насан туршдаа уучлал гуйж амьдарна. Аав ээжээс чинь бол хэзээ ч үгүй гээд байх юм. Ингээд л 2 талд шаналаад явж байна яах вэ?