МУСТУ, дуучин Т.Дэлгэрмөрөн "ХАЙРЫГ МЭДЭР…ТОГЛОЛТ ДУРЛАЛТ ХОСУУДАД  ХЭЗЭЭ Ч МАРТАГДАХААРГҮЙ ДУРСАМЖИЙГ ҮЛДЭЭНЭ" хэмээн  хоёрдугаар сарын 14-нд болох MR.DOGG'S хамтлагийн тоглолтын тухай сэтгэгдлээ хуваалцжээ. 

         Тэрээр "Нэг нэгийгээ гэсэн сэтгэлээр өнөөдрийг хүртэл нөхөрлөж ирсэн манай үеийнхний төлөөлөл болсон MR.DOGG'S хамтлаг дурлалт хосууд та бүхэнд 13н жилийнхээ урлагт дурласан үнэнч сэтгэлээ тольдон харуулахад бэлэн боллоо.Манай улсын хүүхэд залуусын хөгжлийн үе үеийн урсгал дагасан соёлын давхаргад миний андууд алдар нэрнээс илүү анд найзын уялдаагаараа үүрдийн дуурсгалтай.Тэдний дуулж тэмүүлсэн чихэнд сонсголонтой уран бүтээлүүдийг нь дэмжиж байдаг олон найз нөхөддөө миний бие маш ихээр талархан хүндэтгэж байдгаа энэ дашрамд хэлье.

Тэдний тэсрэлт болоход ерөөлтөй есөн хоног үлдлээ.Хамаг л хүндлэлээ шавхсан ХАЙРЫГ МЭДЭР... тоглолт нохой жил дэх хамгийн эхний тоглолт,тэр өдөр тэндээс нэгэн дурлалт хос хэзээ ч мартагдахааргүй дурсамжыг өвөртлөн харих болно.Тэр бол азын сугалааны МАШИН билээ."Аз жаргалыг түрүүлж мэдэрсэн хэн бүхэн бусдыг араасаа дагуулж амьдралд хөтөлдөг" нь хувь заяа юм аа.Тэдний хувираагүй үнэн нөхөрлөлийг чин зүрхнээсээ хүндэтгэж ийнхүү бичлээ" хэмээжээ.