"Утааны эсрэг ээж аавууд" ТББ болон бусад фэйсбүүк групп, компани, хувь хүмүүс нэгдэж өрх толгойлсон эмэгтэй Г.Нарангэрэлийн байшинг хоёр хоногийн дотор иж бүрэн дулаалж, засварлан хүлээлгэн өгчээ. Дөн өвлийн хүйтнээр түлх түлшгүй Г.Нарангэрэл бага насны хоёр хүүхдийн хамт дан цементэн шал, уутаар торлосон цонхтой байшинд өдөр хоногийг арай хийн өнгөрүүлж байсан бол өнөөдөр шинэ байшиндаа орж айх айдасгүй, даарах аюулгүй амьдрах боломжтой болжээ. Залуус Г.Нарангэрэлийн гэр бүлд ойрын 1-2 сар идэх хоол хүнс, түлш түлээг нь бэлдэж өгөхөө ч мартаагүй байна. Хатуу бэрхийг туулж яваа Монголын минь нэг ч гэсэн иргэн, нэг ч гэсэн хүүхэд амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгсөн "Утааны эсрэг ээж аавууд" ТББ болон бусад хамтран ажилласан бүх хүмүүст талархал илэрхийлье.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

www.Seen.mn