Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Хууль хэрэгжиж эхэлснээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд 30 хоног баривчлагдсан этгээдүүд дахин эхнрэээ зодож занчихгүй байгаа гэх мэдээлэл цагдаагаас өгч байв. Харин энэ мэдээлэл ташаа байв уу ганц нэг тохиолдлыг нуув уу ямартай ч нэг жилийн дотор гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр дөрвөн удаа цагдаад дуудагдсан хэрэг шүүхээр таслагджээ. 

Иргэн Ү.О/нөхөр/ А.Т /эхнэр/ нар хамтран амьдарч хоёр хүүхдийн аав ээж болсон. Гэвч нөхөр нь долоо хоног алгасахгүй шахам архи ууж гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдэж , улам харгис хандах болсон. 
Энэ талаар хүүхэд нь шүүхэд “...Би ааваасаа их айдаг, архи уусан үедээ аймаар муухай ааштай болчихдог. Аав ээжийг их зодоод уйлуулаад байдаг, тэгээд ээж яаж ч чадахгүй уйлаад байдаг болохоор надад хамт байхад хэцүү байдаг. ...” гэж мэдүүлсэн байдаг. 

Харин  гэр бүлийн хүчирхийлэлд өрсөн бүсгүй шүүхэд “2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэртээ архи ууж ирээд агсан согтуу тавиад, намайг цохиж зодоод байхаар нь цагдаа дуудаад эрүүлжүүлэхэд оруулаад өргөдөл өгч 30 хоногийн баривчлагаанд явуулсан. Дараа нь 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дахин намайг зодож цохиод байхаар нь цагдаа дуудаж өгөөд өргөдөл өгч эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгуулж байхдаа дахиж зодож цохихгүй гээд байхаар нь өргөдлөө буцаан авч байсан. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр агсан согтуу тавьж хувцас болон эд зүйлс шатаагаад байхаар нь цагдаад өргөдөл өгч шалгуулсан бөгөөд шалгагдаж байх хугацаандаа оргож зугатаад 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дахин намайг зодож цохиод байхаар нь цагдаад барьж өгсөн. Би сүүлийн 1 жилийн хугацаанд цагдаад 4 удаа нөхөртөө зодуулсан гэж өргөдөл өгч байгаа. Намайг зодож цохиж байхаар нь цагдаад хэлнэ гэхээр миний утсыг аваад өгөхгүй, хаалга үүд түгжээд гаргахгүй, хүүхдүүдээ хичээлд нь явуулахгүй зэрэг үйлдэл гаргадаг байсан. дүн өвлөөр цасан дээгүүр нүцгэн левчиктэй байхад үсдээд жалганы хажуугаар 2 хүүхдийнхээ нүдэн дээр намайг чирч явсан. 2017 оын 9 сарын 6-нд төрсөн өдөр гээд удаа дараа архидсан байдаг, энэ үеэрээ намайг хардаад зодоод байхаар нь би гэр рүүгээ 2 хүүхэдтэйгээ явсан байсан, эргэж нийлэх хүсэлгүй байсан, гэтэл охиныг маань хулгайлж авч яваад охиноор барьцаалж намайг буцаж очихыг шаардсан, тэгээд арга буюу би гэртээ ирсэн. Тэгээд хамт амьдрах боломж байгаа эсэхийг харахад 11 сард охиноо хөдөө аваачаад ирсэн өдрөө тольны өмнө суугаад өөрийнхөө толгойны үсээ хусаад би угаасаа шоронгийн хүн, шоронгийн дүр төрхөө хүртэл би шоронгийнхоор өөрчилнө, чамайг далласан газраа ил гаргаад, далайсан газраа далд оруулж амьдруулна гэж занаж айлгасан. Энэ маш их хартай, найз нөхөдтэйгээ ирээд архи ууна, нөгөө хүмүүс нь унтаад өгөхөөр, өөрөө бас унтчихсан байж байгаа шөнө зүүдлээд зүүдэндээ итгээд найз нөхөд рүүгээ давшилдаг, автобус хүлээгээд зогсож байхад хажууд нэг эрэгтэй хүн зогсож байвал чи нүдээ салгаж чадахгүй гөлрөөд яагаад энэ хүнийг хараад байгаа юм гэх мэтчилэн загнаж зоддог,” гэдгийг хэлээд салмаар байна гэдгийг нэмж хэлсэн байдаг. 
Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээд зодож дарамталдаг байснаа бараг л хүлээн зөвшөөрсөн байдаг.  
Прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн 
11.6.2. - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
11.7.1.1. - Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
11.7.1.2. - Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
17.8.1. - Эд хөрөнгө устгах, гэмтээх  гэсэн зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс О.Ү-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзсэн. Ингээд гэр бүлийн хүчихийлэл үйлдсэн О.Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /720 : 8 = 90 хоног : 30 = 03 сар/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /720 : 8 = 90 хоног : 30 = 03 сар/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсэн байна.

Энэ хугацаанд бүсгүй гэр бүлээ цуцлуулж хүүхдүүдээ өөр дээрэ авч ажина. Харин тухайн этгээд шоронгоос гарч ирээд бүсгүйг хоёр хүүхдийнх нь хамт дахин дарамтлахгүй гэх баталгаа алга. Хохирогч бол бүх насаараа хохирогч . Тиймээс төсөвтөө тодотгол хийгээд ч хамаагүй хохирогчид ойртохгүй байх хуулийн заалтаа амь оруулмаар байна.  Ингэхгүй бол гэр бүлийн хохирогч болсон хүн дахин хохирогч болохгүй гэх баталгаа алга.