Үндэсний контент - “Perfect Dance” шоу нэвтрүүлгийн II шат үзэгчидэд хүрч эхэллээ. 

“UBS” телевизээс Монголын бүжгийн урлагийг дэмжих зорилготойгоор “Perfect Dance” шоу нэвтрүүлгийг эхлүүлсэн билээ. “Үндэсний контент” гэх нэршлийг уриа болгон, уран бүтээлдээ шингээж өгдөг тус телевизийн уран бүтээлчид Монголын бүжгийн урлагт цоо шинэ өнгө болж, олон улсад үнэлэгдэх бүжигчдийн эрэлд гараад байна. Нийт 500 оролцогч бүртгүүлснээс НЭГДҮГЭЭР шатанд 72 авьяаслаг бүжигчид болон бүжгийн хамтлагуудыг сонгон шалгаруулжээ. Шүүгчдийн хувьд Монголын бүжгийн урлагийн төлөөлөл болсон эрхэм хүмүүс байгаа.

  • Сонгодог бүжгийн төлөөлөл:   
      • УДБЭТ-ын гоцлол бүжигчин, МУК-ийн бүжгийн багш, МУГЖ Х.Мөнгөнхөлөг
  • Үндэсний бүжгийн төлөөлөл:  
      • МҮУИТ-ын Ерөнхий бүжиг дэглээч, МУУГЗ Д.Баярбаатар
      • МҮУИТ-ын Гоцлол бүжигчин МУСТА М.Бямбаа  
  • Цэнгээнт, Спорт бүжгийн төлөөлөл:
      • Дэлхий бүжгийн спортын холбооны ‘B, зэрэглэлийн шүүгч, МБСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг
  • Чөлөөт бүжгийн төлөөлөл:
      • Deep stage”, “Aim4r” продашкны үүсгэн байгуулагч Э.Батзориг

Хоёрдугаар шатны шалгаруулалт хэрхэн явагдаж байна вэ? 

Нэгдүгээр шатнаас шалгарсан 72 оролцогчийг 8 хэсэгт хувааж хэсэг тус бүрээс хамгийн өндөр оноо авсан 3 оролцогч дараагийн шатанд тэнцэнэ. Ингээд ХОЁРДУГААР шатад 24 бүжигчид болон бүжгийн хамтлагуудыг дараагийн шатанд авч үлдэхээр төлөвлөж байна.

Үзэгч та бүжгийн шоугаа Бямба, Ням гараг бүр 21:00 цагаас “UBS” телевизээр хүлээн авч үзээрэй. Мөн өөрийн дэмжиж байгаа оролцогчдын видеог дахин үзэхийг хүсвэл #PerfectDanceShow Фэйсбүүк хуудсаар зочлоорой.

Бүжгийн ертөнцөд нэгэн шинэ үеийг бэлдэх, олонд танигдаагүй нууцлаг авьяасыг гаргаж ирэхийг зорьж байгаа гэдгийг төслийг санаачлагч, уран бүтээлийн хамт олон хэлээд, Үндэсний контентыг дэмжин ажилласан Хаан банк, Тэсо корпораци, Номин холдинг компаниуддаа талархал хүргүүллээ.