Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 17 дугаар Их хурал Нийслэлийн иргэний танхимд болж байна. Энэ удаагийн хурлаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч болоод Удирдах зөвлөлийн гишүүдийг томилох юм. Хурлын эхэнд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид хэлсэн үгэндээ “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн сонгуульд улс төрийн бохир технологи орж ирж байгаад харамсаж байна” хэмээн хэлжээ. Тэрбээр МСНЭ-ийн Ерөнхийлөгчийг сонгох үйл явцад улс төрийн нөлөөлөл орох ёсгүй хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм. Өнөөдрийн хуралд хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа сэтгүүлчдийн төлөөллүүд мөн оролцож саналаа хэлж байна.

Эх сурвалж: www.polit.mn