Өнөөдөр аргын тооллын 2018 оны хоёрдугаар сарын 9. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 24. Сугар гараг. Онгоц одтой, хоёр хар мэнгэтэй, хар бич өдөр.

                          Барилдлага: Шид 
                          Шүтэн барилдлага
: Төрөн түгэхүй
                          Суудал: Гал

Өдрийн наран 7 цаг 56 минутад мандан, 18 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Та амжилт гаргахын тулд өөрийн давуу талуудыг гаргахыг хүсэх болно. Бүтээлч байх нь ашигтай өдөр. Зөв ажлаа цагаа олж барьж авбал өөрийгөө урамшуулж өөрийгөө илэрхийлэхэд илүү амархан болно. Хамтрагч тань илэн далангүй дэмжлэг хүсэж магадгүй. Хүндрэлийг үл харгалзан түүнд туслах ёстой мэт санагдавч эргэлцэж байвал бүү хөдөл гэдгийг сана. Та халамжилж чадах хүмүүстэй дотно байж хайр дурлалын мэдрэмжиндээ анхааралтай ханд. Та өнөөдөр бусадтай илүү ойр дотно байж харилцаагаа сэргээхэд таатай байна.


ҮХЭР (4/20-5/20)

Олонтойгоо хамт та энэ өдрийг гайхалтай хөгжилтэй өнгөрөөх болно. Харин таны хайр дурлалын асуудалд өрсөлдөгч гарч ирсэн бол хэл ам гаргах юм уу тоглоомондоо хэт их шунах хэрэггүй. Өдөр бүр хийдэг гэрийн ажлаа хойшлуулах гэх хэрэггүй бөгөөд зэрэг зэрэг юм хийх гэвэл таагүй үр дүнд хүргэж мэднэ. Мөнгөтэй холбоотой асуудалд ахиц гарах ба хайрттайгаа эсвэл ажлынхаа хүнтэй урт хугацааны зорилго амлалтаа хэлэлцсэнээр цаашдын үйл явц илүү амархан байх болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Энэ өдөр та өөрийгөө дахин өөрчлөн шинэчлэх алдаа дутагдалаа засч эхлэх цаг үе юм. Энэхүү од эрхэсийн нөлөө нь хэд хоногийн турш танд томоохон нөлөө үзүүлнэ. Ингэснээр шинэ эрч хүч, урам зоригийг мэдрэх болно. Хэдий танд тийм хэрэгтэй биш байсан ч дарга, хамтрагч нарынхаа зөвлөгөө тусламжийг хүлээж ав. Урт хугацаанд үргэлжлэх ажил хэрэг эхэлнэ. Салхинд гарах, хөдөө аялах нь урам зоригийг төрүүлнэ.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Зарим мэлхийнхэнд боломжийг алдалгүй яг одоо бизнесийн талаар бодож эхлэх мөч тохионо. Харин та эцэст нь ямар сайхан ажилтай болохоо төсөөлөх ч үгүй байна. Гэсэн ч болгоомжтой байхад гэмгүй. Хэтэрхий сайн зүйлс нь үрэлгэн байдалд хөтөлж мэднэ. Зарим мэлхий хоосрох хүртлээ санхүүгээ үрнэ. Эсвэл магадгүй таны хамтрагч тань орлогоо буруу мэдүүлнэ. Энэ өдрийн хамгийн баярлууштай зүйл нь хайр дурлалын асуудал тань цэгцэрч эхэлнэ. Ялангуяа та өөрийн чин сэтгэлийн хайртайгаа учирсан гэж итгэж байгаа бол.


АРСЛАН (7/23-8/22)   

Хэрэв чи хэн нэгнийг шүүмжилж эхэлвэл тэд ч мөн хүчтэй хариу үйлдэл үзүүлэх болно. Удаан жолоо барих нь ядрааж сэтгэлээр унагаана. Уйтгартай байдлыг авч хаяж чадах дуу хөгжим сонс. Хуучирч мартагдсан олон эд зүйлсээ олох бөгөөд өвөг дээдсийнхээ түүхийг олж мэдэх болно. Уран зураг, гар урлал сийлбэр зэрэг нь таны гэрт гэрэл гэгээ нэмнэ. Хайртай хүнтэйгээ романтик мөчийг өнгөрүүл. Ганц бие арслангууд амар тайван байдлыг мэдэрч найзуудтайгаа хамтдаа цагийг өнгөрөөх болно.


ОХИН (8/23-9/22)

Өнөөдөр харилцаа тань гол асуудал байх болно. Таны ах дүү болон найз нар энэ өдрийн бизнест таны талд зогсоно. Хамаатнуудтайгаа, найзуудтайгаа болон хамтрагчидтайгаа зөрчилдөх ч энэ нь үнэтэй сургамж болно. Гадаад төрх байдалдаа анхаардаг ч заримдаа нэмэр болохгүй. Охины ордныхон даруу байдал ухаалаг зангаа гаргах хэрэгтэй болно. Оюутнууд зарим нь ажлаас болж сурлагаасаа холдох магадлалтай тул хичээлдээ анхаараарай. Чухал ажлаа гараасаа гаргах хүртлээ гадуур наргиж цэнгэхээ түр хүлээ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Сэтгэл оюунаа цэнэглэж эхлэхийг зөвлөе. Жинлүүрийн ордныхонд суралцах мэдэх зүйл их гарч ирнэ. Бие тань таагүй байгаа нөхцөлд сэтгэл санаагаа тайвшруулах нь чухал гэдгийг та мэдэж байгаа. Энэрэнгүй, уяхан сэтгэлээр бусдыг уучилж, сэтгэл дотроо цэвэрлэх үйлийг эхлүүл. Өөрийн байр суурийг тогтоох, найрсаг байхад хүчээ чиглүүл. Хайртай хосуудын хувьд хүлээцтэй байхаас аргагүй байдал тулгарна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Ихээхэн хүч шаардах таагүй зүйлээс болж сэтгэл санааны хямрал гарна. Өнөөдөр од эрхэс олон дахин шилжих хөдөлгөөн хийснээс болж нэлээд тогтворгүй өдөр болох бололтой. Таны хүч чадал нэмэгдэх хэдий ч өөрийгөө зөв зүйлд чиглүүл. Таны санхүүгийн байдалд таагүй нөлөө үзүүлснээс түрэмгий зан тань нэмэгдэх тул аливаа зүйлд бусдыг хүчилж албадахаас өөрийгөө сэргийл. Гэр бүлийнхээ гишүүдтэй ойр байж өөрийгөө тэдний салшгүй хэсэг гэдгийг мэдрүүл.


НУМ (11/22-12/21)

Энэ өдөр танд ажил хэргийн хязгаарлалт тавих, буланд шахах гэсэн оролдлого үүснэ. Тэвчээртэй бай. Таны хүсэл тэмүүлэл, өсгөн нэмэгдүүлэхийг хүсч буй кареерт хориг тавих гэсэн үйлдэлд яаран бүү сандар, уурла. Хэрвээ та түргэдвэл хамгийн итгэлтэй, хайртай хүнтэйгээ ч үл ойлголцолд хүрэх бололтой. Тиймээс таны өнөөдрийн уриа буланд хоолойгоо шахуул, гэхдээ нуруугаа бүү харуул.


МАТАР (12/22-1/19)

Ажлын жижиг хэсгүүдэд ч анхаарлаа хандуулж чадвал төлөвлөсөн ажлаа хугацаанаасаа өмнө дуусгаж чадна. Интернэт эсвэл утсан харилцаа тасарсны улмаас зарим нэг бэрхшээл учрах боловч танд хийж чадах зүйл өчүүхэн ч байхгүй гэдгийг ойлго. Бухимдаж суухын оронд бага зэрэг завсарлага ав. Бүтээлч төсөл төлөвлөгөөнүүд өнөөдрийн үйл явдлын нэгээхэн хэсэг байна. Танд үүнтэй холбоотой хийж гүйцэтгэх ажил хэргүүд энэ үед давамгайлна гэдэгт итгэлтэй байж болно.


ХУМХ (1/20-2/18)

Хүмүүсийн хэтийг харах байдал, санаа бодол хоорондоо зөрчилдөж бизнесийн уулзалтыг удаашруулна. Ажил хэрэг боломжийн хэрээр сайн явагдана. Хувийн зорилго хүслээ сайн анхаарч бардам байж бусад хүмүүсийг өөрийнхөө өмнөөс яриулах жүжиглүүлэх боломжийг бүү олго. Од эрхэсийн зүгээс хумхын ордныхныг гадаад үзэмж, гэрийн тухтай байдлаа сайжруулахыг шаардана. Гэр бүлийн гишүүдтэйгээ сайхан харилцаатай байгаа ч гэсэн зөрчилдөөн болвол таныг буруутгаж байгаа хүмүүсийн хэлж байгааг одоохондоо хүлээн зөвшөөрөх нь ухаалаг хэрэг байна.


ЗАГАС (2/19-3/20)

Та үнэ цэнэтэй гэх зүйлийнхээ төлөө тэсрэлт хийхэд хэзээд бэлэн байгаарай. Танд байгаа зүйлд атаарахдаг хэн нэгэн замд тань хөндөлсөн гарч ирэх бололтой. Та тэдний хэлсэн үгэнд огт итгэж болохгүй. Хэрэв та энэ хүнийг хэн бэ гэдгийг нь таньж чадахгүй байгаа бол зөн совиндоо итгэхэд болно. Төрөл бүрийн баяр ёслолын үйл ажиллагаанд оролцвол цагийг сайхан өнгөрөөж чадах байх. Зарим арга хэмжээн дээр таны хийсэн ажлыг үнэлж, сайшаан магтах тул олонд хандаж хэлэх үгээ бэлдээрэй. Холбоогүй удсан ойр дотны хүмүүс рүүгээ залгаарай.