"ЭХ ҮРСИЙН ЭЛЧ" дуучин НОЁН БОНДГОР - ын санаачилсан "МОНГОЛ ДЭЭЛ" аян амжилттай үргэлжилж байна. Сар шинийн баярыг тохиолдуулан 21 ээжид МОНГОЛ ДЭЭЛ бэлэглэх бөгөөд Үндэсний үйлдвэрлэгч "ТҮМЭН ТОРГО" салон энэхүү аянг дэмжин 10-н ээжид дээл бэлэглэхээр болжээ.

"Монгол дээл" аяны хүрээнд мөн Киви хамтлагийн Ука ээжүүдэд бэлэглэх дээл хандивласан байна. Ариун цагаан буян нь дэлгэрэх болтугай