Өчигдөр болсон Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдааны үеэр удахгүй болох цагаан сарын баярыг угтан авах арга хэмжээнүүдээ хэлэлцэн баталжээ. 

Баяр болох гэж байгаатай холбогдуулан баярын бэлтгэлээ базаах иргэдийн хөдөлгөөн ихэсэх учир цагаан сарын өмнөх 2 долоо хоногийн амралтын өдрүүдээр автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг  Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдааны үеэр гаргасан байна. 

Тиймээс энэ шийдвэрийн дагуу Энэ сарын 18, 25-нд сондгой, 19, 26-нд тэгш тоотой тээврийн хэрэгслийг 10.00-20.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй байхаар зохицуулалт хийжээ.