Газрын тосны бүтээгдэхүүн экспортлогч орнуудын зүгээс (ОПЕК) бүтээгдэхүүн үйлдвэрлэх гарцаа бууруулах шийдвэр гаргасан, мөн улс төрийн тогтворгүй байдлаас шалтгаалан 2017 оны хоёрдугаар хагаст Дэлхийн зах зээлийн газрын тосны бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн.

Монгол Улсын хувьд ОХУ-аас импортлож буй хил үнэ 2017 оны 7 дугаар сараас хойш 2017 оны эцэс гэхэд 140 гаруй ам.доллароор өссөнтэй холбогдуулан шатахууны үнийг тогтвортой барих боломжгүй болсон.

Үүнтэй зэрэгцэн 2017 оны хавар Засгийн газраас ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах болсоноор шатахууны онцгой албан татварыг 2017 оны 7, 11 дүгээр саруудад нэмэгдүүлж

  • Дизель түлш  280,000 төгрөг

  • Автобензин /92/  210,000 төгрөг  болсон.

Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сард нөцхөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан 2018.01.24-ны өдөр хуралдаж 26 дугаар тогтоолоор 80, 92 автобензиний онцгой албан татварыг 0 болгон, Дизель түлш, 95 болон түүнээс дээш октантай автобензиний үнийг  чөлөөлөх шийдвэрийг тус тус гаргасан.

Гэвч Роснефть компанийн Монгол Улсад экспортлох хилийн үнэ 2018 оны 02 дугаар сард дахин нэмэгдэж.

  • 80 автобензин 28 ам.доллароор нэмэгдэж тонн тутамд 666 ам.доллар

  • 92 автобензин 28 ам.доллароор нэмэгдэж тонн тутамд 696 ам.доллар

  • 95 автобензин 28 ам.доллароор нэмэгдэж тонн тутамд 746 ам.доллар

  • Дизель түлш 45 ам.доллароор нэмэгдэж тонн тутамд 677 ам.доллар болжээ.

Ингэснээр Гадаад зах зээл дээрх шатахууны үнэ өсч байгаатай холбоотойгоор дотоодын зах зээлийн шатахууны үнэд нөлөөлж, үнэ цаашид өсөх төлөвтэй байна.