“Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болгож сард 50 мянган төгрөг олгохоор болсон. Энэ дагуу "Цалинтай ээж"-үүдийн хоёрдугаар сарын мөнгийг зарим банкууд данс руу нь шилжүүлж эхэлсэн байна. Тухайлбал Хаан, Төрийн банкаар дамжуулан авдаг эхчүүдийнх өчигдөр шөнө шилжсэн бол Капитал банкны хувьд өнөөдөр үдээс хойш олгож эхлэх юм байна.