Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн нэгний наран мандлаа.  Айл хотлоороо өвлийг өнтэй давж, хаврын тэргүүн сарын шинийн нэгний энэ өдөр ахмадуудынхаа амар мэндийг мэдэж, билэгтэй сайн үгсийг хэлэлцдэг билээ.


Шижир цацагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр 
Шинэхэн цэцэглэххавартай энх золгосны гурвалсан баяр
Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяр


Учран золгож буй Нохой жилдээ санасан ажил бүхэн бүтэж, буян тань арвижиж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Хотол олноороо сайхан шинэлээрэй
www.Dorgio.mn сайтын хамт олон