Өнөөдөр аргын тооллын 2018 оны хоёрдугаар сарын 17. Бямба гараг. Балжиннямттай өдөр

 

Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 2. Санчир гараг. Шувуун хушуут одтой,, гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй Суудал: Гал Өдрийн наран 7 цаг 55 минутад мандан, 18 цаг 16 минутад жаргана.

 

Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.