Өнөөдөр олимпийн наадам дараах спортын төрлүүдээр үргэлжлэн явагдана. 10:00 цагаас уулын цанын эмэгтэйчүүдийн сүпер-жи төрөлд медалийн эзэд тодорно.

Мөн 19:15 цагаас биатлоны 12.5 км-ийн бөөн гараатай уралдаан явагдана.

17:30 цагаас 4х5 км-ийн эмэгтэйчүүдийн цанын уралдаан явагдаж медалийн эздээ тодруулах юм.

Эдгээрээс гадна кёрлингийн спортын хэсгийн тоглолтууд 08:05 цагаас 19:05 цагуудад явагдана.

Мөн 09:00 цагаас уран гулгалтын эрэгтэй ганцаарчилсан төрөлд медалийн эзэд тодрох хуваарьтай байна.

Мөн цанын слоупстайл төрлийн тэмцээн 09:00 цагаас эхэлж 12.56 цагт шигшээ уралдаанууд явагдаж дуусах юм. Харин орой 19:00 цагаас эрэгтэйчүүдийн Аэриалс төрлийн хэсгийн үзүүлбэрүүд болж, 19:45 цагаас хамгийн сүүлийн үзүүлбэрүүд толилуулагдсанаар өндөрлөнө.

Мөн энэ өдөр хоккейн эрэгтэйчүүдийн хэсгийн тоглолтууд, эмэгтэйчүүдийн хасагдах шатын тоглолтууд явагдах хуваарьтай байна.

Эдгээрээс гадна тэшүүрийн шорт трак төрлийн эрэгтэй 1000 метр, эмэгтэй 1500 метрийн уралдаанууд 18:00 цагаас эхэлж 20:21 цагт хамгийн сүүлийн уралдаанууд явагдах юм.

20:45 цагаас скэлэтон чарганы эмэгтэйчүүдийн төрөлд аваргууд тодорно.

Улмаар 21:30 цагаас цанын лаарж хилл төрөлд аваргууд тодорсноор энэ өдрийн арга хэмжээнүүд дуусна.