Монголын анхны охидын хамтлаг болох "Спайк" хамтлагийн гишүүн дуучин Э.Минжинсор Америк улсад 8 жил ажиллаж амьдарч байгаад Монголдоо бүр мөсөн ирээд байгаа билээ.  "Нүцгэн байхыг минь битгий хараарай", "Нууцхан хайр"," Амрагаа хүлээсэн бүсгүйн дуу" зэрэг дуунуудаараа залуусыг байлдан дагуулж явсанаас хойш даруй 10 гаруй жил өнгөрчээ. "Нас л нэмэгдсэнээс биш би яг хэвээрээ" хэмээн нэгэн ярилцлагандаа дурдсан тэрээр үүнийгээ ч баталж нас бол тоо гэдгийг харуулж яваа үлгэр жишээ эмэгтэйчүүдийн нэг билээ. Хоёр ихэр охидын ээж, дуучин Э.Минсинсорын сүүлийн үеийн фото зургуудаас сонирхуулъя.

Э.Минжинсор - Амрагаа хүлээсэн бүсгүйн дуу 

 
Алаг солонгыг авч 
Алчуур болгон зүүгээд 
Атга дүүрэн оддыг 
Ар өвөргүй хайгаад 
Алтан нарыг аргамжиж 
Арагтай тэргэнд хөллөөд 
Амраг чамдаа очноо гэж 
Амлалт өгсөн чинь яалаа даа 
... Андгай амлалт өгөхдөө 
Адтай донжтой залуу юм 
Ажил хэрэг болгохдоо
Ажиггүй хойрго залуу юм 
Алтан дэлхийн аль талаас ч 
Асууж сураглаж олно доо 
Амрагийн үгэнд уярсан 
Алагхан зүрх минь хөөрхий 
Уулын доогуурх горхиор 
Үсний туузыг орлоод 
Үүлний цэнхэр сэмжээр 
Үйтэн хуарыг эмжээд 
Унтаа сарыг уургалан 
Угалзтай тэргэнд хөллөөд 
Ураг барилдах найран дээр 
Уулзана гэсэн чинь яалаа даа

  • 2

     

  • 3

     

  • 4

     

  • 5

     

  • 6

     

  • 7

     

  • 8

     

  • 9

     

  • 10

     

  • 11