Монголчууд хаврын тэргүүн сарын шинийн 15-ны дотор засал ном хийлгэж, жилийнхээ ноён нуруу, буян заяаг даатгадаг уламжлалтай ард түмэн. Гандантэгчэлэн хийдээс шинийн 15-ныг хүртэл ерөөлийн ном өдөр бүр хурах аж.

Ингэхдээ шинийн 14-нд үнэ төлбөргүй ном хурах бөгөөд “Буянт-Ухаа” спортын ордонд 10:00-12:30 цагт Насны авшиг тэргүүтэй Шороон нохой жилийн засал ном хурах аж.