Ямартаа ч Монголын рок поп ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа олсон охидын цөөн хамтлагийн нэг нь "3 охин" хамтлаг билээ. Тоотой хэдэн охидын хамтлагийн нэг тэд одоо бас аль хэдийнэ нас биед хүрэн айл гэрийн халамжит хань, хайртай үрийн ээж болгооцоожээ.

Гэрэл зураг түүх өгүүлнэ гэдэг юутай үнэн үг билээ. Саяхан олон нийтийн сүлжээний сайтад тэдний энэ зургийг нийтэлсэн байв. Одоо өөрийн гэсэн өнгө төрхтэй болсон "3 охин хамтлаг" энэ зураг дээрээ илүү гэгээлэг, хүүхдээрээ байжээ. Эргээд харахад дурсамжтай байдаг учир хуучны гэрэл зургаасаа хуучны дурсамжаа сэргээх болов уу.