Сайн байна уу. Би жирийн нэг л залуу. Сүүлийн үед эхнэрээс болж нэлээд бухимдах боллоо. Эхнэр ойр ойрхон  7 хоногийн зайтай хоёр удаа гэртээ ирж хоноогүй.

Эхний удаад нь ажил ихтэй жоохон оройтно гэсэн юм. Шөнө залгатал утсаа авахгүй би ч яах уу ээлжийн ажилтай болохоор өглөө нь хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгчөөл ажилдаа явсан. Мэдээж энэ үед зөндөө юм бодож уур хүрч л байлаа. 

Тэгээд хоёр хоног уулзаагүй ажлаасаа буугаад ирэхэд хүүхдээ цэцэрлэгт нь өгөөгүй унтаж байсан. Тэгээд болсон зүйлийг нь асуугаад хэрүүл болсон. Ээжийндээ хоносон энэ тэр гээд угаасаа худлаа ярьсан л даа. За яах уу дахиж ингэхгүй шүү гээд энэ явдалыг тэгэс гээд өнгөрөөсөн юм. Тэгсэн 10 хоногийн дараа дахиад ажлаараа тэрэлж явна сургалттай утсаар ярьж байна. Хүмүүс нь орой буцна зарим нь хононо энэ тэр гэж байсан ч өөрөө хонохгүй ирнэ гэж байхаар нь за за гээл орхичихлоо. харин орой 12 гээл залгасан одоо удахгүй хөдөллөө гэхээр нь дахиж ярилгүй өглөө нь ажлаасаа буугаад шууд гэртээ иртэл дөнгөж араас орж ирдэг юм. 

Тэгэхээр нь тэсэхгүй уурлаад алгадаад авсан. Тэр үед дүүгээ дуудаад хүүхэд харуулж байсан юм тэгээд хүүхэд дүүгээ хувцаслаж аваал яваад өгсөн. Одоо болтол сураггүй л байна. Хоёр жилийн өмнө энэ ажилд орсноос хойш арай л их шоуддаг болж, янз бүрийн хүнтэй болсон юм болов уу ч гэж бодох юм.