Өнгөрсөн оны сүүлчийн байдлаар “Apple” компанийн “iPhone” АНУ-ын зах зээлийг тэргүүлж байна гэж технологийн судалгааны “Kantar Worldpanel ComTech” байгууллагынхан тодорхойлжээ.
 
Тус байгууллагын гүйцэтгэх захирал Доминик Суннебо AFP-д өгсөн ярилцлагадаа “Энэ оны сүүлчийн байдлаар “Google” компанийн “Android” үйлдлийн системтэй гар утас дэлхийн зах зээлийг тэргүүлж байна” гэв.

Түүний ярьснаар “iPhone” АНУ-ын зах зээлийн 51.2 хувийг эзэлж байгаа аж. Харин” “Android” 44 хувийг эзэлж, “Microsoft”-ын “Windows” 2.6 хувийг эзэлжээ. 

“Android”-ын хувьд Их Британи, Франц, Испани, Хятад, Австрали болон Германд борлуулалт нь өндөр байгаа бол Япон, АНУ-д “iPhone” эрэлттэй байгаа хэмээн “Kantar Worldpanel ComTech” байгууллагынхан тогтоосон байна.

Харин “Windows”-ын хувьд Их Британийн ухаалаг утасны зах зээлийн 5.9, Италид 13.9 хувийг эзлэх болсон нь 2011 оныхоос харьцангуй нэмэгдсэн үзүүлэлт аж. Суннебо ярихдаа “Европын зах зээл дэх “Windows” үйлдлийн системтэй гар утасны борлуулалт нэмэгдэж байгаа. “Microsoft”-ын хувьд энэ онд Хятадын зах зээлд өөрсдийн орон зайгаа тэлэхийг оролдоно” гэв.
 
Т.Арьяа